Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудал, цаг агаарын нөхцөл байдлын талаар өнөөдөр (2019.05.13) мэдээлэл хийж байна.
Энэ сарын 14-17-нд салхи 14-16 метр секунд хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах тул Цаг агаарын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Малчид малдаа явахдаа дулаан хувцаслах, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, цаг агаарын таагүй нөхцөл байдалтай үед замд гарахгүй байхыг санууллаа.
Зуны эхэн сар гарсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурлаа. Цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон, цасанд боогдсон тухай 20 гаруй дуудлага онцгой байдлын газарт ирсэн талаарОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн онцоллоо.
Одоогийн байдлаар 20 гаруй мянган малчин цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг гар утсаараа хүлээн авч байгаа аж.