Дорноговь аймгийн Даланжаргалан сум “сүйрлээ”

Дорноговь аймгийн Даланжаргалан сум нь аймгийн хамгийн хойд хэсэг, Улаанбаатар хотоос 300км-т төмөр зам, засмал зам, цахилгаан шугам сүлжээ бүрэн орсон тал хээрийн бүс нутагт оршдог. Даланжаргалан сум нь Элдэв, Өнгөт, Бичигт, УБТЗ-ын чулуу боловсруулах үйлдвэр байрших Олон-Овоо, Цомог баг гэсэн засаг захиргааны 5н баг, 3000 орчим хүн амтай.

Тус сумын Их нартын тусгай хамгаалалтын газар нь Аргалын сүргийн нягтшилаараа дэлхийд 1-р байранд ордог бөгөөд ховор ан амьтад, таван хошуу мал сүрэг хоршин бэлчдэг нутаг.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт сүүлийн хэдхэн жилийн дотор байгаль ан амьтан сүйтгэсэн, ард иргэдийн эрхийг зөрчсөн ноцтай асуудлууд тулгараад байгааг дараах хэдэн баримтаар дэлгэе.

400 гаруй мянган га талбай бүхий сумын газар нутгийн ихэнх хувийг ашиглалт, хайгуул, түгээмэл тархацтай гээд нийт 108 тусгай зөвшөөрөл, 10 орчим түүхий эд боловсруулах үйлдвэрийн зөвшөөрлөөр олгож нутгийн иргэдэд амьдрах газар, уух усгүй, малын бэлчээр үлдэхээргүй болоод байна.

Бид баримт нотолгоотой хэдхэн асуудлыг энд хөндөхийг зорилоо.

Баримт 1

1990 хэдэн оноос Даланжаргалан сумын Элдэвийн гол гэж говийн жижиг баянбүрд бүрдсэн үржил шимт хөрстэй хэсгийг бичил уул уурхайн бүс болгож Монголын алт МАК компанийн Алаг толгойн уурхай нээгдснээр өнөөдөр нутгийн иргэдийн “эрүүл аюулгүй орчинд амьдрах” эрх зөрчигдөж эхэлсэн. МАК-ын уурхай нээгдсэнээс хойш борооны дараах мөөг шиг 10км орчмын тойрог дотор 14 нүүрсний уурхай, 2 угаах үйлдвэр ажиллаж, тэдгээрийн тээврийн тоос тортог талаар дүүрэн хийсч байна.

Чойр уулын аргал ирж уугаад явдаг, амаараа сагадаг байсан худаг нь одоо ширгэж, адуу үхэр далдартал ургадаг байсан дэрст хөндий одоо хөхөрч байгаа тухай нутгийн иргэн Дашцэрэн нулимас дуслуулан ярьж байна. Усгүй болсон иргэн ойролцоох худагруу малаа услахаар ирэх очих замдаа бүтэн өдрийг барах боловч бас л ундрага нь муудсан худаг дээр өдрийг барж халуунд халж хүйтэнд хөрж 2 жилийн нүүр үзлээ. Өвлийн хүйтэнд малчин хөгшид худаг сахиж өнгөрнө гэдгийг төсөөлөөд нэг үзээрэй.

Чингисийн хар алт ХХК-ын нүүрс угаах үйлдвэрийн дахин эргэлтэд оруулан ашиглах зориулалттай угаасан ус нөөцлөх зориулалттай сангийн технологийн бус ажиллагааны улмаас нэвчилт үүсч, химийн урвалтай бохир ус газар доогуур хөрс бохирдуулан урссаар нутгийн иргэдийн хотон дотор хиймэл булаг болон оргилж гарч ирж байна. Үүнийг иргэн Долгормаагийн хотноос авсан зурагнаас та бүхэн харж болно. Олон ч айл өнгөрсөн өвөл мөсөн дунд өвөлжиж арай гэж хавартай золготол шавар шавхайд малаа алдах тохиолдол олонтаа гарлаа.

Баримт 2

Даланжаргалан сумын Өнгөт багийн нутаг нүд баясгам өнгө алагласан өнгөт чулуугаараа хэзээнээс алдартай нутаг.

Гэтэл шунал нь дэндсэн хүмүүс нутгийн сайхан чулуунаас машин машинаар нь ачаад урд хөрш рүү гаргасаар. Одоо үлдсэн жаахан газарт энд тэндээс ирсэн нинжанууд гар аргаар чулуу түүж газрын хөрсийг 20-40см эргүүлж эхэлсэн. Энэ байдалыг таслан зогсоож нөхөн сэргээх нэрээр гэрээ байгуулан хоёр ч газрыг хашсан байдаг. Гэвч тэдгээр компаниуд сэргээсэн үү гэвэл үгүй. Харин ч гараар ухахдаа 40см-ээс хэтрүүлдэггүй байсан газрыг техникээр ухаж газрын хэвлийг төнхсөөр байна. Нутгийн иргэд олон ч удаа энэ үйлдлийг нь эсэргүүцэж уулзахад тус компаниуд эхлээд чулуу олборлож зардлаа олно, дараа нь нөхөн сэргээнэ гэж хариулсан гэдэг. Эцэст нь тус багийн иргэд ухсан нүхтэй л үлдэж байна.

Баримт 3

Даланжаргалан сумын Бичигт баг. Их нартын цогцолбор газар, аргал янгирын сүрэг, тусгай хамгаалалттай газар. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн тус газрын уулын урд энгэрийг ухаж,газар сайгүй техник ажиллаж, газар сэндийчсээр. Нутгийн тус хэсгийг экологийн тэнцвэр алдагдаж, цөлжиж байгаа газар гэж тодорхойлсон нь үүнтэй шууд холбоотой.

Бид нутгийн айлуудаар явж иргэдийн яриаг сонсоход хаа сайгүй ухаад хаясан жоншны нүхнүүдэд мал унаж үхээд байгаа бөгөөд энэ тухай сум орон нутагт мэдэгдэхэд сумын цаад талд гэсэн шалтагаар арга хэмжээ авдаггүй тухай ярьж байлаа. Мөн өдөржин шөнөжин бужигнаж байдаг тоосжилтын тухай гомдоллоогүй малчид үлдсэнгүй.

Бидний зорьж очсон дараагийн газар бол багийн төвийн орчимд төмөр угаах үйлдвэрийн барилга байгаа “Олон ихт баян” ХХК-ын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай юм. Биднийг кемпийн даргатай уулзахад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй гээд 2 том барилгын суурь ухаж байгаа бөгөөд Шивээговь сумаас 110кВ-ын 35км орчим агаарын шугам татсан, 10 сая тонн нөөцтэй, 10 жил хүдэр угаах тухай бидэнд хүүрнэсэн юм. Бичигт багийн нутаг Монгол орны томоохон 3-н усны нөөц газрын нэг ухагдаад эхэлжээ.

Цахилгааны шугам, үйлдвэрийн барилга барих газрын зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрлийнх нь ашиглалт болоогүй байхад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус компанид хэн олгосон байж таарах вэ?

Бид цааш “Майхан дэл” хэмээх Хятадууд дүүрсэн газар байдаг хэмээх сургийн дагуу явж очлоо. Биднийг очиход газар дээр нь хэд хэд хүн харагдсан бидэнтэй уулзсангүй.

Нутгийн иргэдийн яриагаар 10 аад хятад энд 2 жил гаран болж байгаа бөгөөд хайгуулын лицензээр тус газрыг ухаад дуусаж байгааг хэлж байна.

Баримт 4

Даланжаргалан сумын Олон овоо баг. УБТЗ-ын чулуу бутлах үйлдвэр, 4н том нүүрс ачилтын зам , МАК-ын цемент боловсруулах үйлдвэр, жонш бутлах, савлах ачих газар, тэдгээрийн тээвэрлэлт хийдэг 1000 гаруй том оврын ачааны машин холхидог тоос, тортгийн хамгийн оргил бөөгнөрөл энд байдаг. Нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх энд үргэлж зөрчигдөж байдаг газар. Тал бүрт бутлах үйлдвэр конвейрийн дуу чимээ, тоосжилт бас дээр нь тэсэлгээ, галт тэрэг болон сэлгээний ажлын дуу чимээ гээд хуримтлагдах сөрөг байдлын нөлөөлөл хэдий хэмжээтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Төрийн үйлчилгээний байгууллагын хувьд тус баг дээр цэцэрлэг, бага сургууль, багийн эмч 1 хүн, багийн даргын алба үйл ажиллагаа явуулж байна. Сумын хэмжээнд хамгийн их тоосжилт, дуу чимээтэй газар энэ. Төмөр замын ачилтын гол өртөөний хувьд багийн төв тойрон хэрсэн замын дунд тээврийн тоосжилт, дуу чимээ, болон мөнгөний хойноос хөөцөлдөж яваа гадаад, дотоодын явуулын хүмүүсийн хөлд дарагдсан газар. Явуулын хүмүүс архидан согтуурч, охид бүсгүйчүүдийг хоргоох, дэлгүүр хоршооны үүд балбах, зодоон ноцоон хийх гээд нутгийн иргэдийн амгалан тайван байдал алдагдуулах нөлөө үзүүлэх асуудал гарсаар байх юм. Мөнгөний хойноос хөөцөлдөж яваа гадаад, дотоодын явуулын хүмүүсийн хөлд дарагдсан газар. Явуулын хүмүүс архидан согтуурч, охид бүсгүйчүүдийг хоргоох, дэлгүүр хоршооны үүд балбах, зодоон ноцоон хийх гээд нутгийн иргэдийн амгалан тайван байдал алдагдуулах нөлөө үзүүлэх асуудал гарсаар.

Баримт 5

Даланжаргалан сумын Цомог баг

2019 оны 4 дүгээр сарын 23 ны өдөр сумаас 2-3 км зайнд байрших Кевин инвест гэх компанийн жонш угаах үйлдвэр /түрээслэгч Эко хэлхээ ХХК/-ийн хаягдал усны далан задарч 3 төрлийн химийн хортой угаадас талаар дүүрэн урссан ноцтой зөрчил гарлаа. Сандарсан иргэд аргагүй эрхэнд Босоо хөх Монгол гэх байгууллагыг ирж туслаач гэж гуйсан байна. Аймгийн төв сумтай 150 км засмал замаар холбогддог. Ус алдагдсанаас хойш 30 гаран цагийн дараа аймгийн мэргэжлийн хяналт ирж дээж авсан маргааш нь Нутгийн зөвлөлийн дуудлага өгсний дагуу Онцгой байдлын газрын байцаагч газар дээр ирж ажилласан тухай мэдэгдлээ. Хэдэн хүн, хичнээн мал хордсоны дараа Онцгой байлынхан ирэх ёстой вэ. Одоо ч гэсэн хор саармагжуулах ажил, хордсон хөрсийг тээвэрлэх ажил явагдсаар л байна.

Сумын төвийн энэ багт төрийн болон хувийн хэвшлийн салбарууд үйл ажиллагаагаа явуулж 1500 орчим иргэн тогтмол оршин суудаг. Босоо тэнхлэгийн мянганы зам, төмөр зам, эрчим хүчний төвийн шугам яг дайран өнгөрдөг, асар их байгалийн баялагтай, бичил уурхай хөгжөөд 30 жил болж байгаа сумын нутгийн өөрөө удирдах байгууллага байдаг газар. Зургаахан ортой, хуучин 69 машинтай, муудсан барилгатай хүн эмнэлэг, төсвөөр бариулсан ч халаалтаа бүрэн шийдээгүй соёлын төв, цэцэрлэг, сургууль гээд хүн амын гол суурьшсан газар. Жонш угаах үйдвэр, МАК-ын шаврын орд, маршрутгүй замын тээвэр гээд сөрөг нөлөөлөх асуудлууд иргэдэд бас олон.

Дээр Бичигт баг хэсэгт дурдсан Олон ихт баян ХХК гэх компанийн үйл ажиллагаанд Нутгийн зөвлөл, Иргэдийн бүлгэмийн албан бичгийн дагуу төлөвлөгөөт бус хяналт хийж ажлыг зогсоосон тухай Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн. Гэвч хуулин дээр гишгэсэн эрх мэдэлтэнгүүд үү, эсвэл аймгийн мэргэжлийн хяналт буруу шийдвэр гаргасан уу ямар гэсэн үйлдвэрийн барилгын ажил зогссонгүй. Нөгөө алдартай ХУРД группын хамааралтай бүхий болохоор тэгдэг юм уу.

Эх сурвалж: shuud.mn

8 thoughts on “Дорноговь аймгийн Даланжаргалан сум “сүйрлээ”

  1. Нэргүй 2019-12-13 15:21 at 15:21

    Тэмцдэггүй ард түмэн сөндөг гэж энэ шүү дээ.Хужаа нарыг бүгдийн буудаад элсэнд булах хэрэгтэй хууль үйлчилдэггүй гэсэн биздээ.

    Хариулах
    1. Mygmar 2020-01-07 03:38 at 03:38

      Dorongovi aimgaas garsan UIH gishun Enhsaihand hilee bor.ondorin chuluuni ord cheni tanai gishuun yum shuu dee gishuundee hilee

      Хариулах
  2. Зочин 2019-12-14 14:07 at 14:07

    Тэмцэх хэрэгтэй, дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Хэн энэ сумын төлөө дуугарах юм бэ? сумын дүлий ардаа!

    Хариулах
  3. Нэргүй 2020-01-06 11:50 at 11:50

    Тэмцдэггүй улс мөхдөг гэж…үнэн

    Хариулах
  4. Зочин 2020-03-18 02:09 at 02:09

    Төр засаг гэж бдаг бол энэ олон лицензүүдээ цуцлан,буруутай этгээдүүдийг шүүж нутгийн олноос хууль бусаар дээрэмдсэн газрыг буцаан өгч,хохиролгүй болгох хэрэгтей

    Хариулах
  5. Цэрэг 2020-03-18 13:38 at 13:38

    Даланжаргалан ёстой сайхан газар нутагтай байсан шүү энэ нутагт 3 жил цэргийн алба хаасан даа мэднээ одоо хөгийн болгосон байна ард түмэн нутаг орныхоо төлөө тэмцээгүй байна шүү дээ ийм болгуулах гэж хайран газар нутаг орон амь амиа бодохоор хүний хоол болцгоож байна сумаараа тэмц газар нутагаа хамгаал

    Хариулах
  6. очиж точиж мйм 2020-03-20 11:54 at 11:54

    тэмцэхгүй бол дураараа дургиж дунд чѳмѳгѳѳдѳѳ жиргэдэг нь энэ.Тэмцэхгүй бол нутаг усаа эх орноо ч алдана. тэмцэхгүй бол толгой томтой эрх мэдэлтэнгүүд тоймгүй баяжина гэж ойлгоод эрх мэдэлээ хэтрүүлэн ашиглана тэмцэхгүй бол ингэж мѳхдѳг юм Тэмцэхгүй бол эцэст нь мянга мянга бичээд ч яах билээ. Тэмцэхгүй бол тэнд амьд хүн ч байгаад яах билээ. Тэмцэж чадахгүй та нарын бухуу. Энэ шүүлтүүрийн жилүүэд……

    Хариулах
    1. Adiya 2020-03-22 18:33 at 18:33

      Alag chuluug uhsan humuusiig medne hashaa barij bgad uhsan

      Хариулах

очиж точиж мйм-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн