Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал орчмын ногоон байгууламжийг нэмэх зорилгоор 670 модныг шинээр  суулгалаа.

Шинэ нисэх буудалдаа өнгө нэмэх, эко орчин бүрдүүлэх зорилгоор тус нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны хамт олон 2017 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа “Шинэ бүтээн байгуулалтад эко орчин бүрдүүлж, хувь нэмрээ оруулцгаая” аяныхаа хүрээнд болон удахгүй болох нисэхийн баяраа угтаж, “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгж” болон “Оюу талст” ХХК-тай хамтран эдгээр модыг суулгасан байна.

Манай улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн баярын өдрийг угтсан бүтээлч ажлынхаа хүрээнд цэцгийн мандал байгуулах, байгууллагын дотоод орчинд цэцэг тарих, тарьсан мод, цэцгийг арчлах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн