АвлигалОнцлох мэдээ

АТГ-ын шинэ удирдлага ажлаа 33 их наядын эздийг хайхаас эхлэх үү?

АТГ-ын дарга асан  Х.Энхжаргалын Засгийн газар гадаадаас олон бонд босгож, бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн гэсэн үг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнуудыг сандаргаж эхэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэхэд “33 их наядын эргүүлэн төлүүл” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд АТГ-ын даргын мэдэгдлийг нотлоод, УИХ 2015 оны наймдугаар сарын 7-нд ээлжит бус чуулган зарлаад долоохон зүйлтэй хууль баталсан. Энэ бол Улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй байгаа өмч хөрөнгө, татвараас зугтсан мөнгөн хөрөнгийг хууль ёсны болгох Эдийн засгийн өршөөлийн тухай хууль байсан.Энэ хуулийн үйлчилж эхэлснээс хойш татвар болон бүртгэлийн байгууллагад 33 их наяд төгрөгийн хөрөнгө бүртгэгдсэн. Энэ хөрөнгийн эздийг мөрдөн шалгахгүй гэж энэ хуулийг баталсан. 33 их наяд бол цэвэр хулгайн өмч гэв.

АТГ-ын даргын мэдэгдэл, УИХ-ын хуульч гишүүдийн үг 33 их наяд төгрөгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг нуух үйл явдал 2015 онд хамааралтай. УИХ-аар хэлэлцүүлэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын зөвлөл шийддэг бөгөөд З.Энхболд тус хуулийг ээлжит бус чуулган зарлан баталж байсныг УИХ-ын гишүүд одоо дурсаж байгаа нь энэ.

Хууль батлагдах үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд Ардчилсан намын даргын албан тушаалыг давхар хашиж байсан юм. Хэрвээ хүмүүс санаж байгаа бол энэ ээлжит бус чуулганаар эрх баригч АН Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн нэртэй Засгийн газарт хамтарсан МАН-ын гишүүдийг огцруулж байв.

Тэд бол Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар юм.

АН хамтарсан Засгийн газраасаа МАН-ын гишүүдийг хөөж байхад тэд З.Энхболдод хандан “Та Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулчихаад хамтарсан засагт орооч гээд уйлчих шахаад гуйсан. Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурахдаа гэрээг нэг тал цуцлахгүй гэж тохирсон хэрнээ одоо яагаад манай гишүүдийг Засгийн газраас гар гэж хөөнө вэ” хэмээн хэлж байсныг ч хэвлэлүүд мэдээлж байлаа.

Ээлжит бус чуулган зарлаж, хоёрхон хоногийн дотор яаралтай хэлэлцээд баталсан энэ хуульд авлигачдыг эрүүгийн хариуцлага болон бусад хариуцлагад татахгүй. Нуусан хөрөнгөө сайн дураараа ил болгосон хүмүүст дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэсэн заалтууд бий.

Хууль батлагдсан өдрөөс мөрдөгдсөн бөгөөд тэр өдрөөс авлигачдын булхайг мөрдөн шалгахгүй, тэдний хэрэг хуулийн байгууллага дээр очоод юу ч биш болох эхлэл тавигдсан хэрэг.

АТГ-аас 2019 оны эхний улиралд гаргасан судалгаар АТГ-т шалгагдсан, прокурорын байгууллагын хянасан Авлилгын гэмт хэргийн 25 хувийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэг эзэлсэн байна.

Харин төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэг 40 хувийг эзэлсэн ч эдгээр хэргийн ихэнхийг АТГ албан тушаалтан, улс төр, бизнесийн бүлэглэлд илт үйлчилсэн УИХ-ын хуулиас болж үргэлжлүүлэн шалгаж чадаагүй юм.

Авлигын хэргээр шалгагдсан Б.Гарамгайбаатар нарын хэрэг яг энэ замаар цааш явж, тэд өнөөдөр өршөөгдөх хэмжээнд очсон байгааг энд сануулах нь зав байх.

Авлигачид Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд олон давуу талыг эдэлсэн. Хууль бус орлогоо нуусан төрийн албан хаагч гэр бүл, хамаатан садныхаа нэр бүртгэлтэй орлого, үл хөдлөх хөрөнгөө энэ үеэр ил болгон, мэдээллээ төрийн нууцад хамааруулж чадсан. Тиймээс хэн хэн, хэчнээн хэмжээний ямар хөрөнгөө ил болгосон бэ гэдгийг олон нийт мэдэж чадаагүй үлдсэн билээ.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд би буруугүй. Ямар ч 33 их наядын тухай яриа байхгүй гэж хэлээд асуудлаас бултах гарцаа хайгаад эхэллээ. Бүхэл бүтэн гурван жил өнгөрч, дараагийн сонгууль хаяанд ирчихсэн байхад юу яриад байгаа юм хэмээн бас барьц алдав. Үнэн, худлыг нь УИХ-аар шалгуулаад үз гэж бас ам алдаж байна.

Сайн талаас нь харвал энэ хуулийн ачаар 33 их наяд төгрөгийн хулгайг төр албан ёсоор бүртгээд авч. Одоо АТГ-ын шинэ удирдлага мөрдөн шалгах ажиллагаа хийж, гэм буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцох асуудал үлдэж байх шиг байна. Хэргийг мөрдөхийн тулд 33 их наяд төгрөгийн хөрөнгөө төрөөр нууцлуулж чадсан, эзэд, улстөрчдийн нэрсийн жагсаалтыг нууцын зэрэглэлээс гаргуулах нь зөв байх.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч үнэхээр өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бол энэ ажлыг дэмжих биз ээ. Эс бол тэр УИХ-ын даргаар ажиллаж байхдаа хийсэн алдааныхаа төлөө уучлал гуйгаад ЕТГ-ын даргын албан тушаалаас огцрох нь шударга ёсонд нийцэх биз ээ.

Эх сурвалж: Б.Сүх

3006-243_import-1 АТГ-ын шинэ удирдлага ажлаа 33 их наядын эздийг хайхаас эхлэх үү?

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

5 Сэтгэгдэлтэй

  1. 33 тэрбум гэдгийг бүү мэд. Хэд ч байсан хамаа алга. Хамгийн гол нь тэр нь их мөнгийг яаж, ямар арга замаар олов. Яагаад нуух болов гэдэг нь чухал асуудал. Манайх шиг ийм бага эдийн засгийн багтаамжтой оронд цөөн хэдэн хүн ийм хэмжээний ашигтай бизнес хийж төдий хэмжээний баялаг бүтээсэн гэхэд итгэхэд хэцүү. Тэгэхээр энэ мөнгө өөр замаар л олдсон мөнгө байх.

  2. Эрдэнэтийн 49, 51 гэх асуудал, 60 тэр бум, ЖДҮ зэрэг хэргийг шалгах хэрэгтэй. Хэрэв шалгахгүй байх бөгөөс 2020 оны сонгуулийн үр дүнгээс шалтгаалан шүүх, прокурор, АТГ-ын удирдлагууд бүгд дахин солигдох болно гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй шүү.

  3. Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close