Ээлжийн амралтын хоногийн хэрхэн бодох вэ?

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд ажилтны ээлжийн амралтыг хэрхэн бодох талаар тусгасан байдаг.

79.1.Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

79.2.Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

79.3. 18 насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

79.4.Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэж болно.

79.5.Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно:

79.5.1. 6-10 жилд ажлын 3 өдөр;

79.5.2. 11-15 жилд ажлын 5 өдөр;

79.5.3. 16-20 жилд ажлын 7 өдөр;

79.5.4. 21-25 жилд ажлын 9 өдөр;

79.5.5. 26-31 жилд ажлын 11 өдөр;

79.5.6. 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр.

79.6.Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно:

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

79.6.1. 6-10 жилд ажлын 5, түүнээс дээш өдөр;

79.6.2. 11-15 жилд ажлын 7, түүнээс дээш өдөр;

79.6.3. 16-20 жилд ажлын 9, түүнээс дээш өдөр;

79.6.4. 21-25 жилд ажлын 12, түүнээс дээш өдөр;

79.6.5. 26-31 жилд ажлын 15, түүнээс дээш өдөр

79.6.6. 32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдөр.

79.7.Төрийн албан хаагчийн нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар тогтоож болно.

Хөдөлмөрийн тухай хуулийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

4 thoughts on “Ээлжийн амралтын хоногийн хэрхэн бодох вэ?

  1. l 2019-05-10 13:55 at 13:55

    EELJ MEELJ CH YAAHAV ILUU TSAG 18-AAS HOISH,AMARALTIN UDURUUR AJILSAN ILUU TSAGIIM MUNGUU UGUUCHEE HEZEE UGUH YUM BE????

    Хариулах
    1. l 2019-05-10 14:03 at 14:03

      EELJ MEELJ CH YAAHAV ILUU TSAG 18-AAS HOISH,AMARALTIN UDURUUR AJILSAN NEMEGDEL ILUU TSAGIIN MUNGUU UGUUCHEE HEZEE UGUH YUM BE????

      Хариулах
  2. l 2019-05-10 13:57 at 13:57

    EELJ MEELJ CH YAAHAV ILUU TSAG 18-AAS HOISH,AMARALTIN UDURUUR AJILSAN NEMEGDEL ILUU TSAGIIN MUNGUU UGUUCHEE HEZEE UGUH YUM BE????

    Хариулах
  3. kkk 2019-05-10 14:16 at 14:16

    Chi hend heleed bgaan be ,nertei ustai yum bicheech,tegeed shalgaad ogoh blgui de

    Хариулах

l-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн