Буянт-Ухаа-II хорооллыг энэ сард багтаан Улсын комисст хүлээлгэн өгнө гэжээ

Засгийн газар хоёр жилийн өмнө “Буянт-Ухаа 2” хорооллыг барьж байгуулах төслийг эхлүүлсэн ч  санхүүжилт зогсож, ашиглалтад оруулж чадаагүй байсан юм.

Тэгвэл энэ сарын сүүлээр “Буянт-Ухаа 2” барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Буянт-Ухаа хорооллын тухайд дулааны болон цэвэр бохир усны асуудалтай байсан бол өнөөдрийн байдлаар уг асуудлыг шийдсэн. Энэ сарын сүүлээр гэхэд заслын ажлыг дуусч ирэх сараас хэрхэн хуваарилах ажлыг хэлэлцэнэ. Холбогдох журамд өөрчлөлт орсон” гэж ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй мэдэгдсэн байна.

“Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажил дуусмагц Засгийн газар энэ хорооллыг түрээсийн орон сууцны санд авах эсэхийг эцэслэн шийдэх аж.

Одоогоор Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгэж эхлээгүй байгаа. Байр ашиглалтад орох Засгийн газар орон сууцны санд авах эсэхийг эцэслэн шийдсэний дараа иргэдийн байр түрсээлэх иргэдийн хүсэлтийг цахимаар бүртгэх юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн