Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” тэмцээн маргааш Азербайжаны Баку хотод эхэлнэ. Нийт 57 орны 449 жүдоч оролцох тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн тамирчин оролцохоор болжээ.
Бакугийн “Их дуулга”-д олимпийн мөнгө, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй дараах жүдочид өрсөлдөнө. Тэмцэн ирэх Ням гаригт өндөрлөнө.
МАНАЙ БӨХЧҮҮД:
Эрэгтэй
-60 Л.Өнөболд,Д.Амартүвшин
-66 Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү
-73Б.Батболд
-81 Н.Дагвасүрэн
-90 Г.Алтанбагана, Д.Сандуйжав
-100Л.Отгонбаатар
+100 Б.Тэмүүлэн
Эмэгтэй
-52 Л.Сосорбарам, Б.Хорлоодой
-57 Д.Сумъяа
-63 Б.Ганхайч