Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, такси болон ажилчдын автобусны 2019 оны хаврын ээлжит Техникийн хяналтын үзлэг, оношилгоог 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний хооронд батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 77 аж ахуйн нэгжийн 1848 тээврийн хэрэгслээс 1116 буюу 60,3 хувь нь хамрагдсан бөгөөд 72 тээврийн хэрэгсэл нь утаа, өнгө үзэмж, цэвэрлэгээ, иж бүрдэл, замналын нэр, хаягжилт, зураглал, дугаар бүрэн бус шалтгаанаар тэнцээгүй байна.