УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.05.09) хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Эрдэс баялгийн салбарт 567 зөрчил гарсантай холбоотойгоор холбогдох эрх зүйн зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай болсон гэж тайлбарлаж байгаа. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэхдээ тухайлбал, орон нутгийн Засаг дарга нарын олгодог түгээмэл тархацтай ашигт матмалын зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгуулахыг дэмжихгүй байгаа аж. Мөн боловсруулах үйлдвэрт илүү нарийн хяналт, шалгалт тавихад амаргүй, техникийн нөхцөл байдал үүсэхээр байгаа гэх мэт асуудлуудыг дурдсан юм.
Ингээд санал хураалтаар дээрх хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаахаар боллоо.