Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Юнеско-гийн дэлхийн өвийг “Лалын улс”-аас чөлөөлжээ – updown.mn

Юнеско-гийн дэлхийн өвийг “Лалын улс”-аас чөлөөлжээ

Иракийн хойд нутаг дахь эртний хот болох Хатра-г “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлээс чөлөөлсөн гэдгээ тус улсын армийн командлал мэдэгдлээ. 2000 жилийн өмнө байгуулагдсан Хатра хотын төвд байдаг аварга том сүмийн барилгыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байдаг. Хатра хотыг 2014 онд “Лалын улс”-ынхан эзлэн авсан юм. Тус бүлэглэлийнхэн хотын түүх, соёлын өвийг эвдэн нурааж байгаагаа харуулсан зургуудыг интернэтэд тавьж байв.
Эртний хотод хэдий хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй байна. Ирак, Сирийн арми болон АНУ тэргүүтэй эвсэл “Лалын улс”-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар байна. Тус бүлэглэлийн хамгийн том түшиц газар болох Иракийн хойд нутгийн Мосул хотын нутаг дэвсгэрийн дөрөвний гурвыг нь Иракийн цэргүүд чөлөөлөөд байгаа юм.

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

One thought on “Юнеско-гийн дэлхийн өвийг “Лалын улс”-аас чөлөөлжээ

  1. cheapest gadget insurance 2017-04-27 12:32 at 12:32

    Wollte Dir einfach mal in diesem Gaestebuch einen Gruss hinterlassen. :
    ) http://inimaga.com/user/profile/14068

    Хариулах

cheapest gadget insurance-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн