Төрийн орон сууцны корпорацийн (ТОСК) дарга асан А.Гантулгыг Авилгатай тэмцэх газар өнгөрөгч мягмар гаригт (2017.04.25) баривлан 461 дүгээр ангид хорьсон байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглсан гэх үндэслэлээр баривчлан хорьжээ. Ардчилсан намыг Засгийн эрх барьж байх үед ТОСК-ын захирлаар томилогдсон А.Гантулгыг АТГ төрийн өмчийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Эх сурвалжууд А.Гантулга нь 2013 оны арваннэгдүгээр сард “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Д.Цэндтэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж тус аж ахуйн нэгжид их хэмжээний мөнгө шилжүүлсэн. Гэвч ямар нэгэн ажил гүйцэтгээгүй хэмээн мэдээлсэн байна.