Өнөөдөр хуралдах УИХ-ын ээлжит чуулганаар Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Баяжуулсан хүнсний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус хэлэлцэнэ.
Зөрчлийн тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санал болгосон “гүтгэвэл иргэнийг 10 сая, түүнийг хэвлэн нийтэлсэн байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох” санал явж байгаа. Энэхүү саналаас болж өчигдөр телевизүүд харин өнөөдөр өдөр тутмын сонин, мэдээллийн сайтууд эсэргүүцлээ илэрхийлж байна. Эрх баригч МАН Ц.Гарамжавын саналд ямар байр суурьтай байгаа болон асуудлыг УИХ хэрхэн шийдвэрлэхийг хэвлэлийнхэн анхааралтай ажиглаж байна.