– Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг маань шүүхээр нягтлахгүйгээр шууд л хэн нэгний, тухайлбал, гишүүн Ц.Гарамжавын өөрөө өөрийгөө өөгүй гэж өмгөөлсөн гомдлын дагуу захын хэв журмын цагдаа 10-100 сая төгрөгөөр торгох эрхтэй болж байгаад бид ч бас гомдож байна-
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд хувь хүнд хоёр сая төгрөг, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн торгууль ногдуулах”-аар тусгаад байсан ч байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ц.Гарамжавын гаргасан торгуулийн хэмжээг бүр 10-100 сая болгох санал дэмжигдлээ.
Түүний нэр хүнд 10-100 сая төгрөгийн үнэ хүрч болох эсэх, сэтгүүлчийн алдаа энэ хэмжээний төлөөстэй байж болох эсэх нь үнэндээ дараагийн асуудал юм. Тэгвэл хамгийн гол асуудал нь юунд оршиж байна вэ гэж үү?!
Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан эсэхээ сэтгүүлч бид Шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн эрхээ алдаж байгаад АЮУЛ оршиж буй юм. “Зөрчил” хэмээн зөөлрүүлэн нэрлэсэнд нь хэвлэлийнхэн баярлаж, эрүүгийн гэмт хэргийн ангиллаас ангижрууллаа гэж андуурч явжээ бид. Эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэн хэн боловч эхлээд гэм буруугүй гэдгээ нотлох баримтыг цагдаад болон шүүхэд гаргаж өгч, түүнийг Монгол Улсын шударга шүүхээр хэлэлцдэг байсан хамгаалалт маань үнэндээ алга болсон байжээ.
Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг маань шүүхээр нягтлахгүйгээр шууд л хэн нэгний, тухайлбал, гишүүн Ц.Гарамжавын өөрөө өөрийгөө өөгүй гэж өмгөөлсөн гомдлын дагуу захын хэв журмын цагдаа 10-100 сая төгрөгөөр торгох эрхтэй болж байгаад бид ч бас гомдож байна. Бид шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд тунхагласан. Тэр тусмаа шударга шүүхээр үнэн мөнөө тогтоолгох эрхтэй. Гэтэл бид одоо яагаад мэргэжлийн үйл ажиллагааныхаа улмаас шүүхийг ч хэрэглэх, ашиглах эрхгүй болж хувирав.
Өмнөх УИХ-аар баталсан шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын хүрээнд сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар шүүхээ больё, зөрчлийн хуулиар асуудлыг нь ярьдаг больё гэж зөөлрүүлсэн нь үнэн. Гэтэл өнөөгийн бүрэн эрх бүхий парламент тэдгээр хуулиудыг хүчингүй болгож, улмаар Засгийн газраас шинэчлэн боловсруулж өргөн барихдаа Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг бүр үгүй хийсэнтэй энэ бүхэн холбоотой юм.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдын нэр төр, алдар хүндэд халдах нь эрүүгийн гэмт хэрэг биш зөрчил гээд уг зөрчлийг шүүхийн шатанд хэлэлцэж баймааж хоёр талд үнэн, худлыг нь хуваарилж өгөх үйл явцыг тэрхүү Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас хасагдчихаад байгаа хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг хэмээх бүлэгт тусгаад байсан юм.
Хуулиар, шүүхээр эрхээ хамгаалуулах, гэм буруугаа тогтоолгох эрхийг маань мэдэн будилж үгүй хийсэн Засгийн газрын будилаан дунд хатагтай Ц.Гарамжав үнэхээр овсгоо гаргажээ. Харин одоо Ц.Гарамжав тэргүүтний нэр төр, алдар хүнд иргэний мэдэх эрхээс яагаад илүү үнэ цэнэтэй байгаагийн учрыг түүнээс өөрөөс нь асуухын ялдамд яагаад төрийн өндөр албан тушаалтны нэр төрийн дархлаа жирийн иргэнийхээс эмзэг байдгийн учрыг хэлэх байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Та. Тэрчлэн бохь зажилдаг, боорцог иддэг ч бай ялгаагүй, УИХ-ын гишүүн Та бүхэн энэ улсын иргэн миний төрд сонгогдох эрхийг төлөөлөн хэрэгжүүлж буй давхар хариуцлагыг хүлээсэн юм. Нийтээр мөрдөх хэм хэмжээ, хуулийг тогтоох, тэрхүү хуулийн хэрэгжилтийг хянах эрх мэдлийг төсөв зохиох, батлах эрх мэдэлтэй хамт давхар давхар эдэлж суугаа этгээд. Торхтой баланд хуруугаа дүрэх хүсэл нь хүний төрөлхийн дутагдал юм.
Тэр их эрх мэдлээ урвуулан ашиглах вий, нийтийн ашиг сонирхлыг хөндөх замаар хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх вий, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын эсрэг ноцтой шийдвэр гаргачих вий, тендер завшчих вий гэж хардах, хянах эрх иргэн надад бий.
Иргэдийнхээ энэхүү эрхийг хамгаалахын сэтгүүлч бид хардах, таамаглах, сэжиглэх эрхийг УИХ-ын гишүүн Та нараас биш олон улсын гэрээ конвенцийн хүрээнд бид баталгаажуулан авсан юм. Энэхүү эрхээ хэтрүүлчих вий, хэлтийлгэчих вий гэдэг хяналт бидний мэргэжлийн үйл ажиллагаан дээр ч байх ёстойг ухамсарладаг. Харин тэрхүү хяналтыг бид шударга шүүхийн зарчим дор эдлэх учиртай юм.
Ц.Гарамжав Таны нэр төрд халдсан эсэх маргаанаа сэтгүүлч бид шүүхийн танхим руу тэвэрч очоод тэнд л хэдүүлээ үнэн, худлаа хувааж авмаар байна. Тантай нэг танхимд мөр зэрэгцэн суугаа гишүүдэд хандан хэлэхэд мөнгөний хэмжээ ярихаасаа өмнө өөрсдийнхөө хэлэлцэж, хийж буй хуулийнхаа онгорхой цоорхойг олж харах хэрэгтэй биз ээ. Хэн хэндээ гомдох аваас хэдүүлээ шүүхийн танхимд уулзалддаг больё. Түүний дараа торгууль, мөнгөний хэмжээгээ тогтоё?!
Эх сурвалж:
20 comments
яг зөв штээ ёстой үнэн учиг энд л бна
Үндсэн Хуулинд заасан
Үг хэлэх Хэвлэн нийтлэхийг
Дэвсэлж нэг дайрлаа
Давшилж нэг дайрлаа
Тийм юм бол Та нар
Төрийн өндөр албаа
Тамга тэмдгээ ашиглаж
Түйвээж дээрэмдэхээ зогсоо
vnen sh dee vneheer saihan hellee..
Энэ тэнэг авгай үүнээс өөр хэлэх үг хийх ажил байхгүй юм байхдаа .
үнэхээр хууль санаачлагчид маань монголын хөрсөнд буусан үг хэллэгтэй ард иргэд олон нийтийн эрхийг хамгаалсан хуул гаргахын оронд эрх мэдэл, өмч хөрөнгө, албан тушаалаа хамгаалсан авилга хээл хахуул авах замыг өөхшүүлсэн / нээж өгсөн / ард иргэдийн үг хэлэх эрхээ хамгаалах нөхцлийг хаасан, эрх мэдлийн хүчээр төсвийн мөнгийг идэж шамшигдуулсан, гаднаас авсан их хэмжээний зээлийг бүлэглэн хуйвалдаж идэж ашигласан мөнгийг нь ард түмнээр төлүүлдэг түүнийгээ улсын эдийн засагтай холбон буруу ташаа мэдээллээр ханган төөрөгдүүлэхдээ гаршин мэргэжицгээж байгаад нь туйлын харамсмаар байна
ШҮҮХЭЭС ӨМНӨ ШАТАНД ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЭРЭГЖҮҮЛЭЭД БАЙГААГААС ҮҮДЭН ГАРЧ БАЙГАА ГАЖУУДАЛ, БУРУУ ТОГТОЛЦООГ ЗӨВ ТАНЬЖ ТОДОРХОЙЛСОН БАЙНА. ҮҮНИЙГ ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ИХЭНХ НЬ ОЙЛГОХГҮЙ, ОЙЛГОЖ БАЙГАА ЦӨӨХӨН НЬ МЭДЭН БУДИЛЖ БАЙГАА НЬ ЭРХ ЗҮЙН ЗҮЙ ЗОХИСТОЙ ШИНЭЧЛЭЛД СААД БОЛЖ БАЙНА..
МАНгартуулаж байгаад төрд гарчихаад хаан сэнтийд суусан юм шиг сэтгэдэг аюултай лалар авгай вэ.?
Энэ саарал пиджактай ахыг гарамжав гэдэг юм уу
Хүүе, наад хүндээ юу ч хэлээд нэмэргүй, үгний гарз. Наадах чинь хэн нэг хүний зааснаар л, хэлж өгсөн үгээр л явж байгаа, юмны учир мэдэхгүй хурууны хүүхэлдэй. Тэгээд байдал бишдэхээр өчигдөр орой наадах авгайг чинь золиосонд гаргаад үгийг нь татуулаад…..Сайхан жүжиг……..МАН нэр хүндээ алдаж эхэлж байгаа нь энэ
Сэтгүүлчид та нар хүн гүтгэхгүй л бай л даа. Шударга сэтгүүл зүй чинь үнэнийг тогтоох бичихийг л хэлдэг биз дээ.
Сэтгүүлчид хардах, эрэн сурвалжлах эрхтэй. Харин хүн гүтгэх, худал мэдээлэл тараах ёсгүй. Хуультай, эзэнтэй, ёс журамтай, иргэдийнхээ төлөө улсад гүтгэх нь гэмт хэрэг байдаг. Гарамжав гишүүний санал зөв ш дээ. Сэтгүүлч үнэхээр шударга, хариуцлагатай байж чадвал энэ нь бухидах зүйл огт биш. Харих ч эрүүл сэтгүүл зүй хөгжих боломж шүү!
Hardah heregtei yalanguya manai ubaigui uls torchdiig mongiig hubaaj iddeg ard tumneeree toluuleh ene chini l tsaaziin yaltai baimaar ene bugdee hamgaalah gej gargaj baigaa huuli gej bodoj baina
Гүтгээд байж дээ,
Заваан царайтай шаар вэ. Бурхан муухай хүнийг үнэхээр муухай төрүүлэх юмаа.
taarsan gazar ni hutgal
Ikh khurliin tsagaandaa garsan khukhaichuud odoo khulgaich luivarchingaaraa duuduulakhguin tuld iim khuuli sanaachilj bgaan bainaldaa ard tumen mini 1bodoj 2g iregtsuulekh tsag n bolj bgaan bishuu
Нөгөө алдартай сайд асан М.Зориг гишүүн чинь үсээ ургуулаад зүсээ хувиргаад нэрээ солиод орж ирээд суучихсан юм уу
er uym uu em uym uu ene neg nohor chin balai nohor bnshdee
МАН ы ннг сайн зүтгэлтэн хэн билээдээ нэг авгайтай тэр нь хэн ч гэлээ сая сонгуулаар л дэл суд яриа яваад бсан нөгөө ажилаа хийж байгаад зүрх нь хаагдсан гээд тэд хэн бсан бэ бид хардах асуух мэдэх эрхтэй гээд хэлчивэл торгуулахуу энэ суудалдаа мөнхиынсуух юм шиг тэнэгтэх юмаа хах мөртэй зүйл хийхгүй бьвал зүгээрдээ
Ёстой чин үнэнийг жаатай сайхан хэлжээ. Хэн нь ч мэдэгдэхгүй хэсэг нөхдүүд иргэд бидний хүчин зүтгэлээр УИХ-д очиж суучихаад өөрсдийгөө тахиж шүтүүлэх гэж, хэт их эрх ямба эдлэх гээд эсвэл хийсэн булхайгаа хаацайлуулж хамгаалуулах гээд хуулийг санаанаасаа зохиогоод суугаа нь шившиг. Аль эсвэл шөнө нь мөрөөдөж, зүүдэлж хоносноо өглөө сэрээд түүнийгээ ажил болгох гээд байдаг увайгүй юмнууд хашиж чадахгүй бол албан тушаал, албан хэргээ өгөөд хийж чаддаг зүйлээ хийвэл яасан юм бэ. Хошуугаа унжуулан эцэг эхдээ эрхэлж байгаа нялх хүүхэд биш дээ