Дээд шүүхийн шүүгч нарын зөвлөгөөн өнөөдөр (2019.05.07) товлогдож, Ерөнхий шүүгчээ сонгохоор болжээ. Өмнөх Ерөнхий шүүгч Ц.Зоригийг Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр албан тушаалаас нь чөлөөлөөд буй.
Түүний дараа дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болсон шүүгчдийн зөвлөгөөнөөр ерөнхий шүүгчийн сонгуулийг явуулж, Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг олонхын саналыг авсан боловч Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшигч Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилохоос татгалзсан юм.
Тиймээс өнөөдрийн зөвлөгөөнөөр Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дахин сонгоно. Уг сонгуульд 2-3 хүн өрсөлдөх мэдээлэл байна.