Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Америкийн эрдэмтэд идээд идээд таргалахгүй байхыг аргыг олжээ. – updown.mn

Америкийн эрдэмтэд идээд идээд таргалахгүй байхыг аргыг олжээ.

АНУ дахь Уэйк Форест их сургуулийн Анагаахын сургуулийн мэргэжилтнүүд байнга л иддэг, идэмхийгээрээ алдартай Явагийн макака сармагчин дээр нэгэн судалгаа явуулжээ. Тэд амьтдыг хоёр бүлэг болгон хуваасан байна.Эхний бүлэг нь Газар дундын тэнгисийн хүнсийг их хэмжээний жимс, ногоо, оливын тос, жижиглэсэн самар, түүнчлэн бага хэмжээний загас, тослоггүй сүүн бүтээгдэхүүнтэй хэрэглэсэн аж.

Харин хоёр дахь нь барууны хүнс буюу уураг, өөх тостой, ихэвчлэн амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэжээ. Ингэхдээ уураг, өөх тос, нүүрс усны хэмжээ нь хоёр бүлэгт хоёуланд нь ижил байв. Амьтдад хүссэнээрээ идэх боломж олгожээ.

Ингээд сармагчнуудыг 38 долоо хоногийн турш ажигласан байна. Энэ судалгаагаар Газар дундын тэнгисийн дэглэмийн хүнсээр хооллосон нь бага калори хэрэглэж, жин ч нэмээгүй аж. Үүнээс гадна цусан дахь холестерины түвшин нь бага байжээ.
Тэгвэл хоёр дахь бүлгийн амьтад таргаснаар барахгүй чихрийн шижний өмнөх байдалд оржээ. Эрдэмтэд Газар дундын тэнгисийн хүнс хэт их идэлт, таргалалт, чихрийн шижнээс урьдчилан сэргийлэх чадвартай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Гэхдээ энэ судалгааны үр дүнг хүмүүст шууд хэрэглэх нь тийм ч зөв арга биш гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь хүн стрессийн хүчин зүйлсээс болж хоолны туршил сэргээх молекул боловсруулж эхэлдэг.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

3 thoughts on “Америкийн эрдэмтэд идээд идээд таргалахгүй байхыг аргыг олжээ.

  1. Зочин 2019-05-07 16:33 at 16:33

    Бурхан минь, газар дундын тэнгисийн хүнс гэж юу байна аа?

    Хариулах
  2. Od 2019-05-07 17:34 at 17:34

    Turshil gej bas shine ug garaa yu? Hoolnii turshil sergeene gedegiig yu gej oilgoh be. Medeh ner ni tailbarlaj ogohiig husie. Manai ach ohin asuugaad baih ymaa.

    Хариулах
    1. Zochin 2019-05-11 02:27 at 02:27

      Hoolnii durshil gedeg bizdee d usgiig t usgeer anduursan bh l daa ….

      Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн