09:00 цагт “Кемпински” зочид буудалд “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” зөвлөгөөн болно.
09:00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хог хаягдлын менежмент” үндэсний форум болно.
09:30 цагт “The Corporate Hotel and Convention Centre”-т Инновацийн долоо хоногийн хүрээнд “Хамтын инноваци-2019” хэлэлцүүлэг болно.
09:30 цагт Соёл, урлагийн газарт “Дүрслэх урлаг – Хамтын ажиллагаа” сургалт, семинар болно.
10:00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.
11:00 цагт МҮХАҮТ-д Инновацийн долоо хоногийн хүрээнд “Инновацын үзэсгэлэн -2019” эхэлнэ.
11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд БОАЖЯ-ны удирдлагууд нууц тогтоолоор 1000 гаруй шонхор хил давуулсан талаар Монголын мэргэжлийн анчдын холбооноос мэдээлнэ.
15:00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” галерейд “Мицубуши Азийн Хүүхдийн Эникки фестиваль”-ийн Хүүхдийн зургийн 2017-2018 оны уралдаанд шилдгээр шалгарсан 24 орны хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
11:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Төрийн байгууллагууд хувийн хэвшлийн газрыг булааж байгаа талаар “Богд Асар” компанийн удирдлагууд мэдээлнэ.
11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Дуурсах он жилүүд” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12:00 цагт МАХН-аас Хэнтий аймагт болох нѳхѳн сонгуулийн талаар мэдэгдэл хийнэ.
09:00 цагт Төрийн ордонд “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг болно.
09:00 цагт Төрийн ордонд Нээлттэй сонсголын танхимд Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно.