Ган ганчиг болон үер болсноос үүдэн БНАСАУ-д сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн бага хэмжээний ургац хураажээ. Тус улсын 10 сая гаруй оршин суугчид хоол хүнсний хомсдолд орох аюул нүүрлээд байна гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн албан ёсны төлөөлөгч Эрве Верхузел Женев хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Ган гачиг, үерээс үүдэн ургац сүүлийн 10 жилд байгаагүй тарчиг байсан нь 10.1 сая хүнийг хүнсний аюулгүй байдал алдагдсан нөхцөл байдалд оруулж байна. Энэ нь дараагийн ургац хураалт хүртэл тэдэнд хангалттай хэмжээний хоол хүнс байхгүй гэсэн үг юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Дэлхийн хүнсний хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоолсноор, БНАСАУ 4.9 сая метр тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
БНАСАУ-ын хэдэн сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхгүй бол өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй болохыг Верхузел онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
1 comment
манай тарган тарган мантуун бууз хүүхнүүд тэнд очиж үнэгүй турж сайхан жуулчлаад ирэхгүй юу