Дорнод аймгийн Матад суманд тавдугаар сарын 2-ны 19:12 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Газар хөдлөлт тус сумын төвөөс урд зүгт 59 км-т орших Эрдэнэбадрах багийн орчим нутаг дэвсгэрт болсон байна.
Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Т.Төмөрбаатар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэжээ.
Эх сурвалж: ОБЕГ