Замын цагдаагийн гүүрэн гарцыг ажлын төлөвлөгөөний дагуу энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.
Гүүрэн гарцын барилгын ажлын Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор өчигдрөөс (2019.05.03) эхлэн тавдугаар сарын 18-ны өдрийн 22:00-06:00 цагийн хооронд Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун тийш чиглэсэн /Өөрөөр хэлбэл, Нарантуул ОУХТ-өөс Энхтайваны гүүр, Энхтайваны гүүрнээс Нарантуул ОУХТ хүртэлх/ авто замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээг хааж нарийсган, уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлахаар боллоо.
Гүүрэн гарцын үргэлж дам нурууг хийхэд Нарны замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүд металл тулаасны дотор гаргасан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нүхэн гарцаар зорчино.