Өчигдөр (2019.05.03) УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин улсын хэмжээнд гарсан ой хээрийн түймэр болон түүний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
Энэ хавар хуурайшилт ихтэй байгаагаа гадна иргэдийн буруутай үйлдлээс бол улсын хэмжээнд Булган, Дархан-Уул, Увс, Төв, Хэнтий зэрэг аймгийн 33 суманд 49 удаагийн ой, тал хээрийн түймэр гараад байна. Түймэрт 21,9 мянган га, 239,2 мянган га талбай түймэрт өртжээ.
УИХ-аас Галын аюулгүй байдлын тухай хуулийг 2015 онд шинэчлэн баталснаар сайн дурын гал сөнөөгчдийг түймэр дайчлах боломжтой болжээ. Гэсэн ч сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд 1075 удаагийн ой хээрийн түймэр гарч, 0,2 сая га ой, 18 га бэлчээр түймэрт өртөн, 203 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ирэх зургадугаар сард Төв болон зүүн аймгийн нутгаар хур тунадас бага орж, хуурайшилт их байх төлөвтэй байгаа нь иргэдээс хөдөө хээр зорчиж, аялахдаа сонор сэрэмжтэй байхыг шаардаж байна. Онцгой байдлын алба ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ногоон бүсэд аялж, зугаалах зэргэд анхаарал хандуулж, сайн дурын болон ой хамгаалагч нарыг дайчлан хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж байгаа аж.
Мөн түймрийн эрсдэл ихтэй аймаг, сумдын удирдлага эргүүл, шалгалтыг эрчимжүүлэх, сайн дурынхан болон ой хамгаалагч нарыг жижүүрлүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа гэнэ.
Энэ хавар олон улс оронд түймэр ихтэй байна. Тухайлбал, ОХУ-д 40 гаруй мянган га талбай шатсан байна. Монголын хувьд өнгөрсөн хоёр сарын хугацаанд хөрсний чийг зохих хэмжээнд байгаа бол зүүн аймгуудад хуурайшилт ихтэй байгаа аж.