“Таван толгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 853 төгрөг буюу нийт 44.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөр гаргаж, ногдол ашгийг компанийн байранд болон “ҮЦТХТ” ТӨХХК дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн дотор шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн “Ариг гал” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 32.49 төгрөг буюу нийт 109.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөр тогтоож, 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХК-аар дамжуулан тараахаар шийдвэрлэв.