Хэрлэн сумын 8-р сургуулийн багш, сурагчид “МАРТАЖ БОЛОХГҮЙ 1939 ОН” сэдвийн хүрээнд гайхамшигтай бүтээлүүд урласныг Та бүхэнд сонирхуулж байна.
Энэ бүгдээр дамжуулан хүүхдүүдэд эх орон, газар шороо, нутаг усаараа бахархах үзлийг өгсөн маш том хүмүүжлийн ажил болжээ.
Дашрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан бөгөөд ОХУ-тай хамтран олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.