2019-05-02 14:581min00

М.Энхболд: Намынхаа дотоод хэрүүлд миний нэрийг оролцуулахгүй байхыг хүсье

enhbold altanhuyag

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэдхэн хоногийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ 2017 оны нэгдүгээр сард болох Ардчилсан намын даргын сунгаанд тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболд, Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж нар шударга бусын хонгилоо ашиглаж оролцсон гэж ярьсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга асан М.Энхболд Н.Алтанхуягт ханджээ. Тэрээр:

– Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг танаа:

Би Монголын улс төрийн хүчнүүдэд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Аль нэг намын дотоод хэрэгт оролцож байсан удаа байхгүй.

Танай намын дарга бүх гишүүдийнхээ олонхийн саналыг авч, албан ёсны мэдээ гарсны дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэд баяр хүргэсэн нь үнэн. УИХ-д суудалтай намын даргаар нэг гишүүн нь сонгогдоод байхад баяр хүргэх нь УИХ-ын даргын хувьд хийх л ёстой ажил.

Хариуцлагагүй мэдэгдлээ залруулж, намынхаа дотоод хэрүүлд миний нэрийг оролцуулахгүй байхыг хүсье.

УИХ-ын гишүүн М.Энхболд

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй