Ажилтнаа зодож дарамталсан Ж.Дамдинцэрэнг ажлаас нь халахыг шаардлаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нийт иргэдэд үзүүлэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, гоо зүйн болон уран сайхны боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, хөгжүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, соёлын олон талт үйл ажиллагааг жигд, чанартай зохион явуулах зорилготой Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг ажлаас халах шаардлагыг тус газрын харъяа байгууллагуудаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд хүргүүлжээ.

Тодруулбал Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг авлигын эсрэг хуулийг зөрчиж хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан, ажлын байрандаа ажилтнаа зодож танхайрсан, хувийн ашиг сонирхлоор төрийн ажилд хандаж удаа дараа зөрчлүүд гаргасан, бусармаг үйл хэрэгт нэр холбогдож, элдэв янзын нэр, хоч зүүж салбарын нэр хүндийг гутаасан зэрэг олон хэрэг явдлууд нь түүнийг ажлаас нь халах хангалттай үндэслэл гэж үзжээ.

Ингээд та бүхэндээ Хотын даргад хүргүүлсэн шаардах бичгийг бүрэн эхээр нь хүргэе.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “Ажилтнаа зодож дарамталсан Ж.Дамдинцэрэнг ажлаас нь халахыг шаардлаа

  1. kimoro 2019-05-06 16:53 at 16:53

    oh huurhii

    Хариулах

kimoro-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн