- 09:00 цагт “Жирэмсний хяналтыг сайжруулах нь” нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний II зөвлөгөөн НҮБ-ын байранд болно.
- 09:30 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоотод Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүл зүйгээр суралцдаг оюутнууд болон залуу сэтгүүлч нарт зориулан “Ардчилал ба цахим сэтгүүл зүй” форум Пикас медиа ХБНГУ-ын Конрад Аденауэр Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулна.
- 10:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр хэрхэн ажиллах зарим шинэ зохицуулалтыг танилцуулна. Мөн сошиал медиа дахь сэтгүүлчдийн пост, контенттой холбоотой гомдлыг өөрийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой эсэх талаар мэдээлэл хийнэ.
- 11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгэтэйгээр Монголд анх удаа хэрэгжүүлсэн Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдлын тухай судалгааны үр дүнг танилцуулна.
- 11:30 цагт MN-Мэдээллийн төвд дуучин A Cool ХСҮТ-тэй хамтран хэрэгжүүлэх хорт хавдартай хүүхдүүдэд туслах “Итгэл хайранд” аяныхаа талаар мэдээлэл хийнэ.
- 11:30 цагаас 10 дугаар хороололд байрлах Техник импортын Ти-Ай-Ложистик гүний гаалийн бүсэд “Иргэн таны төлөө-Хилийн хяналт” сарын аяны нээлт болно.
- 11:40 цагт Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэрийн нээлт СХД 6-р хороо 17-р байранд болно.
- 13:30 цагт Иргэний нийгмийн байгууллагуудаас Оюу-Толгойн ноцтой гэмт хэргийн шинжтэй зүйлүүдийг хамгаалж буй хүмүүсийн асуудлаар УУХҮЯ-нд шаардлага өгнө.
- 15:00 цагт Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Редакторуудын Улсын Зөвлөгөөн 2019” болно.