Увс аймгийн Өндөрхангай суманд 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны буюу 12 настай О-г ээжийг нь эзгүйд гэрээс нь өөрийн эзэмшлийн автомашинаар хуурч мэхлэн авч яван эзгүй хээр газарт аваачиж, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ. Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээрх гэмт хэрэг нь эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналт тавих хүнгүй гэрт нь орхиж явснаас үүдэн гарсан бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд бие махбодь, сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болж байна. Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нар насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, танихгүй хүнд хаалга онгойлгож өгөхгүй, дагаж явахгүй байх талаар хүүхдэдээ хэлж сануулах, гэрт нь аль болох хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.

By updown

2 thoughts on “Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдэд 13 жил хорих ял оноожээ”
  1. Гутамшиг.Манай Монголын эрчүүдийн алсыг харах ухаан.эр хүний талбиун сэтгэл .ахмад настан.үр хүүхдээ.хань ижлээ хайрлах сэтгэл хаачив аа.Мэдээ болгон дээр бага насны хүүхэд хүчирхийлсэн гэсэн юм явахын.Адгуус амьтнаас дор ухаантай дээдэх доодохоо ялгаж чадахгүй болсон заваан эрчүүлийг маш хатуу чангаар шийтгэх хэрэгтэй бна шүү

  2. ажил хийхийн тулд ялтгүй гэртээ нэг хэсэг ганцаараа байдаг тал байна ял н бага бгаа юм бишүү

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн