Дэлхийд

Японы шинэ эзэн хаан сэнтийдээ заларлаа

Япон улсын угсаа залгамжлах хунтайж Нарухито өнөөдөр /2019.05.01/ хаан ширээнээ заларч тус улсын 126 дахь эзэн хаан боллоо. Өдгөө 59 настай Нарухито нь өчигдөр /2019.04.30/ өөрийн хүсэлтээр хаан ширээнээс буусан Акихито хааны ууган хүү юм. Ийнхүү Япон улсад Рэйвагийн нэгдүгээр он эхэлж байна.

Токио дахь Хааны ордонд Нарухито үе уламжилж ирсэн хаан төрийн тамга, илд эрдэнэсийг хүлээн авчээ. Шинэ эзэн хааныг залах ёслолд зөвхөн хааны удмын эрчүүд л оролцохыг зөвшөөрдөг боловч энэ удаад Японы парламентын цорын ганц эмэгтэй гишүүн Сацүки Катаяамаг оролцуулсан байна. Япон улс хэдий хаант засаглалтай ч хаан нь шийдвэр гаргах эрх мэдэлгүй, төрийн бэлгэдлийн үүрэг гүйцэтгэдэг.

190430213343-naruhito-ceremony-02-exlarge-169-500x281 Японы шинэ эзэн хаан сэнтийдээ заларлааНарухито нь 28 настайдаа угсаа залгамжлах ханхүүгээр нэрлэгдэж байсан юм. Дэлхийн шилдэг их сургуулиудын нэгд зүй ёсоор тооцогддог Оксфордын их сургуульд боловсрол эзэмшжсэн тэрбээр 1986 онд гэргий Масако Овадатайгаа танилцсан байна. Тэд 1993 онд гэрлэж, 2001 онд бүл нэмж Айко хэмээх охинтой болсон.

Эх сурвалж: BBC

news.mn_ Японы шинэ эзэн хаан сэнтийдээ заларлаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close