“ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хордуулжээ, түүний хөл гэмтжээ” гэх мэтээр дурдан эмчилгээ хийлгэхээр солонгос улсыг зорьсон гэх мэдээлэл өнгөрсөн хоногуудад цацагдсан. Тэгвэл өнөөдөр тэрээр албан ажилдаа ирсэн бөгөөд учир шалтгааныг өөрөөс нь тодрууллаа.
Тэрээр “Дөрвөн өдрийн ажлыг алдлаа. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадаагүйгээс ийм байдал үүсгэсэндээ уучлал гуйж байна. Монголд хоолны хордлого өгөөд, эмчлүүлээд яваад байсан юм. Тэгээд гайгүй болчих юм шиг бодож явж байтал хөл рүү ороод, тэрийг бэртэлд нөлөөлчихсөн юм байна гэж бодож явсаар жоохон цаг алдчихаж. Эмч нар зөвлөөд, яаралтай очиж шинжилгээ хийлгэх нь зүйтэй юм байна гээд явсан. Ерөнхийдөө идээт маягийн өрөвсөл болсныг мэдэхгүй явж байгаад цаг алдсан юм болсон. Очоод хөлний жижиг хэлбэрийн мэс засалд орсон гэх юм уу.
Хордлого тайлах эмчилгээнд хэд хэдэн эмнэлэг дээр ороод явж байсныг хүмүүс харсан байсныг үгүйсгэх аргагүй. Хоолны хордлого хөл рүү орсон гэсэн онош л гарсан. Хяналтанд нэлээд олон сар эмчлүүлэх шаардлагатай болсон. Санаа зоволтгүй ээ. Би сүржигнээд байх дуртай хүн биш шүү дээ. Янз бүрийн мэдээлэл явсан. Хүмүүсийн санааг зовоосонд уучлаарай” гэлээ.
Юунаас хордсон эсэх талаар дэлгэрэнгүй ярихыг хүссэнгүй. Харин элэгний 2-3 үзүүлэлт өндөр болсон байна гэх мэдээллийг л өөрт нь өгсөн гэв.
Монгол эмнэлгийг бус алс хол Солонгосын эмнэлгийг зорьсон гэх шүүмжлэлийн тухайд хариулахдаа “Орон нутагт томилолттой, илүү цагаар ажиллаж байсан. Ер нь үзүүлж байсан. Сүүлдээ хэд хэдэн эмч нар зөвлөсөн. Ер нь очиж нарийн шинжилгээнд орохгүй бол эрсдэлтэй байж магадгүй гэж бодсон. Цаашдаа анхаарч, өөртөө арчаатай л явах ёстой гэж бодож байна.
Ер нь эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг ярилцаж, нягтлах зүйлүүд байхыг үгүйсгэх аргагүй юм гэж бодож байгаа. Энэ тал дээр өөрийнхөө шалтгаалах зүгээс холбогдох арга хэмжээнүүдийг авна, гэхдээ сүртэй байдлаар биш. Бодох ёстой зүйл байж магадгүй юм байна гэж бодсон. 6-7 хоног байхаар санаа дагаад ч тэр юм уу олон юм боддог юм байна лээ” гэсэн тайлбарыг өглөө.
2 comments
Iim sain Hund muu WM hiideg humuus onoodor bisher wmaa gehed udahgui nugelee edelne. Gishuun sanaa zoboh hereggui sain sanaj yabahad Buch zuil Nash sain butne. Eruuliig husiy.
Ouyn Erdene gishyyn ulsiin ajil xiigeed eder shenegyi gyigeed yadaraad bie ni evdsen bailgyi dee Setgyylch nar xend ch xereggyi zyil ix asuux yum be Ternii orond Ouyn Erdene gisgyynii xiij baigaa ajlaas ni asuuval bidend ilyy sonirxoltoi baina daa