“Абтэма” ХХК-ийн гаалийн хяналтын бүсээр “Гурмэ” ХХК нь FSCU 872723-2 тоот чингэлэгээр БНХАУ-аас импортолсон 17.8 тн хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулалгүй авч гарч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.
Иймд илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 11.2 зүйлийн 1.1 дахь заалт /хяналт шалгалтаас зайлсхийсэн/-д заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.