Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч тэрбумтан Марк Цукерберг эхнэртээ зориулж унтлагын хайрцаг бүтээжээ. Өдгөө гурван настай Максим, нэг ойтой Аугуст охидоо халамжлан өсгөж буй эхнэр нь хүүхдүүдээ асрахын тулд маш их ядарч байгааг харсан нөхөр нь зүгээр хараад сууж чадаагүй аж.
Цукерберг инстаграмдаа “Ээж байна гэдэг маш хэцүү ажил. Охидоо төрүүлснээс хойш Присцилла шөнө тайван унтаж чадахгүй байгаа. Эхнэр маань шөнө дунд гэнэт сэрээд утасныхаа цагийг харж, хүүхдүүд нь сэрэх цаг болсон эсэхийг шалгадаг. Гэхдээ үүнээс болж ядаргаанд орсон тул эргэж унтаж чадахаа больсон” хэмээгээд өөрийн зохион бүтээсэн төхөөрөмжийн зургийг оруулсан байна.
Марк өөрийн бүтээсэн бяцхан хайрцагны “ид шид”-ийг тайлбарлахдаа энэхүү төхөөрөмж орных нь дэргэд байрлах бөгөөд өглөөний 6-7 цагийн хооронд сулхан гэрэл гаргах бөгөөд хэрвээ эхнэр нь үүнийг харвал тэдний хэн нэгэн нь хүүхдүүдийнхээ өрөө рүү явах цаг болсон гэдгийг ойлгох аж. Харин цаг нь болоогүй бол гэрэл унтраатай байж, эхнэр нь тайван амардаг байна.
Энэхүү төхөөрөмж эхнэрт нь маш их хэрэг болж байгаа бөгөөд одоо эхнэр нь шөнө дунд гэнэт сэрж утасныхаа цагийг хардагаа больсон гэнэ.
Инженер хүний хувьд энэ бол миний ханьдаа хайр, талархлаа илэрхийлэх сайн арга байсныг дурджээ. Түүний найзууд нь ийм хайрцагтай болохыг хүссэн аж. Тиймээс бусад хүмүүст, бизнес эрхлэгчдэд санаа өгөх зорилгоор энэ хайрцгаа танилцуулжээ.