2019-05-01 11:341min02

“Капитал” банкны эзэн Б.Аруинболдыг баривчилжээ

ariunbold

“Капитал” банкны эзэн, Бишрэлт группийн ерөнхийлөгч Б.Ариунболдыг өчигдөр шөнө баривчилж, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Б.Ариунболд нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нөхөр аж.

Өмнө нь зээлийн болон сангийн хоёр захирлыг нь хорьсон байгаа талаар мэдээлсэн.

“Капитал” банк дампуурлаа зарласан бөгөөд хадгаламж эзэмшигч, харилцагч нарын мөнгө болон төрийн мөнгийг үгүй хийж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт хууль хяналтын байгууллагаас удирдлагуудыг нь цагдан хорьж шалгаж эхэлжээ.

Тодруулбал, “Капитал” банкинд нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-ийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум байсан юм.

О.Гэрэл
Оллоо.mn

2 сэтгэгдэлтэй

  • erhvv d surch bsan oyutan uud

    2019-05-02 07:57 at 07:57

    novshiin amisgaa yah gej ingej hudlaa tomorch bdag yum be ramandaa l bai ldaa muusain guilagchinguud

    Хариулах

  • Zochin

    2019-05-02 09:09 at 09:09

    Hulgailj ifsen mungu chin ta nart hool bolohgui hor bolnoo.Tengeriin gesgeel Uiliin ur oorsdiig chin shiitgeh bolnoo

    Хариулах

erhvv d surch bsan oyutan uud сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй