Updown.mn сайт Дэлхийн хэвлэл мэдээллийн төлөв байдлын тухай цуврал нийтлэлийг Regnum.ru сайтаас орчуулан хүргэж байна. Түрүүчийн нийтлэлийг энд Олигархиудын медиа засаглал ба дэлхийн хэвлэл мэдээлэл болон Франц, Итали, Япон, ОХУ-ын хэвлэл мэдээллийн өнгө төрх энд тус тус дарж уншина уу.
Олон нийтийн ТВ-ийг айл өрхүүд санхүүжүүлдэг
Германд 1984 онд анхны хувийн суваг буюу «Sat.1» эфирт гарч ирсэн нь жинхэнэ хувьсгал болж байлаа. Үүний араас тун удалгүй хоёр дахь хувийн суваг болох «RTL plus» гарч ирсэн юм.
Энэ цагаас эхлэн Германд саяхныг хүртэл цахим медианы “дуаль систем” нэртэй дуэтууд гарч ирсэн. «Sat.1» ба «RTL plus» гэсэн хоёр хувийн сувгийн араас ARD ба ZDF гэсэн олон нийтийн эрх зүйт суваг гарсан юм. Хувийн сувгууд зах зээл дээрх дан ганц зар сурталчилгаагаар мөнгө олохоос өөр аргагүй болсон бөгөөд ихэвчлэн олон нийтийн зугаацлын хэрэгцээг хангахад чиглэж байлаа.
Харин олон нийтийн эрх зүйт сувгууд нь нэг талаас зугаацлын үүргээ гүйцэтгэхийн хажуугаар мэдээлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, түүнчлэн соёл-урлагийн чанартай контентуудыг түгээн дэлгэрүүлэх үүргээ багахан түвшинд гүйцэтгэж байсан юм.
ARD und ZDF сувгуудын ток-шоу, мэдээллийн хөтөлбөрийг Германд нэр хүндтэй, найдвартай, шалгагдсан мэдээллийн эх үүсвэртэй хэмээн өндрөөр үнэлдэг байна. Эдгээр суваг үндсэндээ медиа татвараар санхүүждэг. Эдгээр теле, радио компанийн нийлүүлсэн төсөв жилийн 8 тэрбум евро болдог.
Германы өрх бүр эдгээр сувгийг нэвтрүүлгүүдийг үздэг эсэхээс үл хамааран сард 17,5 еврогийн төлбөр төлдөг байна. Германд олон нийтийн эрх зүйт хэвлэл мэдээллийн хэрэгсэл байнга л баруун, зүүнийх рүү хэлбийлээ гэж буруутгагддаг боловч эдгээр сувгийн зөвлөл, удирдлагын пратикаас харахад нийгмийн бүх давхарга, бүлгээс бүрддэг байна.
Эхнээсээ л хувийн санаачилга байсан
Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн медиа төрх байдал тун өвөрмөц. Бусад орнууд хөгжлийнхөө аль нэг түвшинд төрөөс телевиз, радиог дэмжих гэж үргэлж хичээж ирсэн, эсвэл дэмжиж байгаа, эсвэл дэмжингээ хяналт тавьж ажиллаж байгаа бол АНУ-д хувийн санаачилга, хувийн теле, радио компани л анхнаасаа байсан.
Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн сүлжээ байгуулах асуудал АНУ-д харьцангуй хожуу буюу 1967 онд Телевиз, радиогийн тухай шинэ хууль хэвлэл мэдээллийн ийм хэрэгсэл байгуулах эрх зүйн үндсийг бий болгосноор гарсан гэдэг. Ингээд үр дүнд нь “Олон нийтийн нэвтрүүлгийн корпораци” («Сorporation for public broadcasting») бий болсон түүхтэй.
Телевиз, радиогийн сувгийн бүрэлдэхүүнд ордог хүмүүс нь шууд утгаараа олон нийтийн байгууллага гэдэг утгаараа төртэй ямар ч холбоогүй, орон нутгийн болон холбооны төсвөөр хэрэгчлэн санхүүждэг. АНУ-д олон нийтийн медиа системийн татвар гэж байдаггүй.
Гэхдээ төсвийнхөө ихэнх хэсгийг бие хүн болон хууль зүйн этгээдүүд, сан, ашгийн төлөө байгууллагуудаас ирэх хандиваар болгодог. Холбооны төсвөөс авах мөнгөний тухайд “Олон нийтийн нэвтрүүлгийн корпораци”-ийн орлогыг парламентын зохих шийдвэрийн дагуу олгодог.
Парламентаас ээлжит төсвийг дэмжсэний дараа мөнгийг «Public Broadcasting Service» («PBS») ТВ холдинг болон «National Public Radio» («NPR») олон нийтийн радио сувгуудын групп, нийлээд “Олон нийтийн нэвтрүүлгийн корпораци”-ийн данс руу шилжүүлдэг. Медиа контент үйлдвэрлэсэн тэд өөрсдийн “хувьцаа эзэмшигчид”, “хамтран өмчлөгч” зэрэг теле, радио сувгууддаа өгнө. Хэдийгээр «PBS» ба «NPR»-г бүгд шүүмжилдэг ч хүн амын 70 хувь нь дэмждэг байна.
Хувийн байгууллагаас олон нийтийн ТВ-ийг санхүүжүүлдэг
Испани улсад олон нийтийн хэвлэл мэдээллийн концепци 1937 оноос бүрдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл «Radio Nacional de España» радио станц байгуулагдсан мөчөөс үүссэн гэхэд болно. 1956 онд үүн дээр «Televisión Española» олон нийтийн телевизийн суваг нэмэгдсэн байна. 1978 оноос эхлэн Испани улс Үндсэн хуульдаа иргэний эрх гэдэгт иргэн бүр зохих ёсны олон нийтийн ач холбогдолтой мэдээллийг хүргэх үүрэгтэй гэж заажээ.
Өнөөдөр энэ хоёр суваг «Corporación Radiotelevisión Española» («RTVE») хувьцаат нийгэмлэгийн бүрэлдэхүүнд багтдаг. Энэ нь 100% төрийн өмчит холдинг юм. Хуулийн дагуу уг нь Засгийн газар, нам, ашгийн төлөө байгууллагаас бүрэн хараат бус байх ёстой гэж заасан байдаг бөгөөд холдингийн удирдлагын бүрэлдэхүүн үндэсний парламентын хоёр танхимын хамтарсан шийдвэрээр сонгогддог.
«RTVE»-г нэг талаас улсын төсвөөс санхүүжүүлдэг. Төсвийн хоёр дахь хагасыг телефоны холбооны компанийн зохих татвар (0,9%), хувийн теле сувгууд (3%) болон «Pay-TV» форматын провайдер үйлчилгээ (1,5%)-гээр санхүүжүүлдэг. Испанийн хувийн телевиз, радиогийн сувагт олон улсын медиа холдинг («Mediaset», «Prisa», «El Mundo»), Испанийн хувийн сонин-хэвлэлийн компани(«Vocento», «Godó») мөн Испанийн католик сүмийн байгуулсан бүтцүүд ордог бөгөөд зар сурталчилгаагаар санхүүждэг байна.
Авлигын тун сайхан нөхцөл
Тунисын хамгийн ахмад хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол өдөр тутмын «La Presse de Tunisie» сонин болон түүний араб хэлтэй хувилбар «Assahafa» сонин юм.
Сүүлийн жилүүдэд хоёр сонины хэвлэлтийн тоо эрс унажээ. Энэ хоёр сонин төрөөс бүрэн хамааралгүй байсан үе үгүй. Одоо ч тийм хэвээр байгаа юм. Ямартай л нэг сониныг нь ард түмэн “Тунисын үнэн” («La Pravda de Tunisie») гэж нэрлэх вэ дээ.
Үүнээс гадна төрөөс үндэсний мэдээллийн «Tunis Afrique Presse» агентлагийн хувьцааны 98 хувийг дангаараа эзэмшдэг. Өдгөө тус агентлагт 304 хүн ажиллаж байгаагийн 168 нь сэтгүүлчид юм. Ийм олон хүнтэй тул төсөв багагүй хүндрэл учруулдаг. Жил бүр төрөөс 14 сая динарыг зөвхөн сэтгүүлчдийн цалин хөлсөнд зарцуулдаг нь төсвөөс хэвлэл мэдээллийг дэмжихэд олгодог нийт мөнгөний 76 хувь нь юм.
Теле, радио сувгийн хоёр дахь санхүүжилт нь цахилгаан ашиглалтын тавар. Үүгээрээ жилд 13 сая динар олдог.
Гэтэл теле, радио сувгийн жилийн төсөв нь 56 сая динар. Үүнээс 14 саяыг нь зар сурталчилгаанаас, 5 саяыг нь контентээ зах зээлд борлуулснаас олдог гэж үзэхээр үлдсэн зардлыг бас л төрөөс, татвараас авдаг гэсэн үг юм. Орж ирсэн мөнгийг эхлээд тусгай санд байршуулдаг нь авлига авах таатай хөрсийг бий болгожээ. Тунист хэвлэл мэдээллийн хэрэгслийн зарлага, орлогын ил тод байдал маш муу. Энэ үзэгдэл 2010-2011 оны Тунисын хувьсгалын үед ч байсан, одоо ч байсан хэвээр байна.
Бэлтгэсэн: UPDOWN.MN