Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаахан байна.
2019 оны 05 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Их нуурудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 26 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.