Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк тавдугаар сарын 3-5-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

Нээлтийн үеэр багачуудад зориулсан тайзны хөтөлбөр бэлтгэжээ. Тухайлбал, хүүхэлдэйн жүжиг, хүүхдэд зориулсан биет жүжиг /жүжигчид оролцоно/, циркийн үзүүлбэр үзүүлэх аж.

Тоглоомуудын аюулгүй байдлыг хангаж, ҮСАХ-ийн “Найдвартай ажиллагааны алба”-ны инженер, техникийн ажилтнууд энэ сарын эхнээс шалгалт, засвар үйлчилгээг хийсэн байна.

Энэ жилийн хувьд 22 тоглоомоос галзуу хулгана болон усан завийг цаг агаарын нөхцлөөс шалтгаалан одоогоор ажиллуулахгүй юм байна.

Дээрх хоёр тоглоомыг шөнөдөө нэмэх хэмтэй хонож, ид дулаарсан үед ажиллуулах горимтой.

“Нээлтийн үеэр тоглоомууд 50% хямдарна. Тоглоомуудын үнэ 5,000 төгрөг. Харин дөрвөн төрлийн багцын үнэ хэвээрээ байна. Хүүхдийн парк руу ороход мөнгө төлөхгүй” гэсэн мэдээллийг ҮСАХ-ийн эх сурвалж өглөө.

Хүүхдийн паркийн цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-22:00 хүртэл ажиллана.

Өнгөрсөн жил эвдэрч, хүүхэд гэмтээсэн “Сансрын хөлөг” тоглоомыг хасаж, акталжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн