Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилготой “ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг, дэд сайд н.Мөнгөнчимэг, төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга н.Алтансүх, НДЕГ-ын дарга н.Зоригт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн газрын дарга н.Ганчимэг, НХЭГ-ын дарга П.Батхүлэг болон бусад албаныхан, иргэд оролцлоо.
Нээлтийн үеэр ХНХ-ын сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ “Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг нийт иргэд адилхан хүртэх ёстой гэсэн зорилт тавин ажиллаж байна. 2014 оноос нэг ч төгрөгөөр нэмэгдүүлж чдаагүй байсан бол энэ Засгийн газар 2 удаа бодитойгоор цалин нэмлээ. Төрийн албан хаагчидын ажлын ачаалал, ур чадвараас нь хамааруулан ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосны ачаар эдгээр ажилчидын цалин 27 хүртэл хувиар нэмэгдсэн. Үүнээс гадна ахмад настнууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна. Цаашид ч бид энэ төрлийн ажлыг илүү хийж хэрэгжүүлнэ” гэж байлаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт:
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
- Нийгмийн даатгалын ерөнхий газар,
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут,
- Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв,
- Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор,
- “Өнөр бүл” хүүхдийн төв,
- Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв,
- Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.
Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалахаас гадна ажил хайж буй иргэдийг ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлж 65 аж ахуйн нэгж 2000 гаруй ажлын байрыг танилцуулж байна. Ажилд зуучлах үйлчилгээг хөдөлмөрийн 10 биржээр дамжуулан үзүүлж байгаа юм байна.
Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөг улс орон даяар зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.