Хүн амь нас бүрэлгэсэн хэргээр шалгагдаж байгаа ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх тав дахь удаагаа хойшлоод байна. Сүүлийн шүүх хурал өчигдөр (2019.04.29) болж, Б.Махбалын өмгөөлөгч нь улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалсан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн сонгосон өмгөөлөгчөөсөө татгалзсан нь шүүх хурал дахин хойшлоход хүргэсэн байна.
Өнгөрөгч оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө гарсан Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гэрчтэй хэрнээ шийдэгдэлгүй ийн хойшилсоор байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г хөнөөсөн хэрэгт шалгагдаж байгаа Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалд улсын яллагч найман жилийн ял оноосон байгаа гэнэ.
Энэ хүн амины хэргийг улс төрийн томилгоо, албан тушаалын төлөө санаатай үйлдсэн гэмт хэрэг байж болзошгүй гэсэн хардлага нийгэмд тархаад байгаа юм.
5 comments
Харамсалтай хоёр сайхан Монгол залуугийн амьдрал сүйрч байгаам даа. архины аагандаа гаргасан түрхэн зуурын бухимдал нэгийг нь шороонд, нөгөөг нь шоронд хатаж байна. Залуус минь хар уснаас хол яваарай. Одоо хэчнээн их харамсаж байгаа бол доо. Хоёр талын үлдэж байгаа үр хүүхэд, хань ижил, эцэг, эх гэчнээн зовж байгаа бол доо
Бүх насаар нь хорих ял өгөх хэрэгтэй ш дээ энэ мүү алуурчинд
8 жил гэж тооны орон андуураагүй байгаадаа. Насаар нь хорих ял гэдэг чинь үхтэл нь хорих, харин 80 жил гэвэл 100 хүрчихээд өлсөн гараад ирнэ дээ
yagaad iim baga ugch bna.
ЭНЭ ОНГИРОО АЛУУРЧИНД БАГА ЯЛ БНА