АТГ-ын удирдлагуудад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилох саналыг дэмжлээ

2019-04-29 12:501min0
atg

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2019.04.29) болж, томилгооны асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгээс хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдөр АТГ- ын дарга болон дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцээд, Ерөнхийлөгчийн саналыг дэмжжээ. Тодруулбал, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын дэд дарга З.Дашдавааг, мөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн АТГ-ын дэд дарга Ц.Нямдоржийн оронд Ж.Батсайханыг томилох саналыг МАН-ын бүлэг дэмжсэн байна.

Авлигын эсрэг тухай хуулийн дагуу АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа 6 жил байхаар заасан. Хэрэв тухайн албан тушаалд нөхөн томилогдвол өмнөх хүнийхээ дуусаагүй хугацааг дуусах хүртэлх хугацаанд ажиллана. Тиймээс одоогийн АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон байгаа юм. Дэд дарга Ц.Нямдоржийн хувьд бүрэн эрхийн хугацаа нь ч дууссан, мөн өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй