Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд 24 хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс ба 2 болон түүнээс дээш хүн гэмтсэн таван осол бүртгэгджээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлсэн байна.
Сэрэмжлүүлэх зорилгоор зам тээврийн ноцтой ослоос дурдвал, 2019 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 17:30 цагт ХУД-ийн дүүргийн нутаг дэвсгэр дэх Сонсголонгийн гүүрний замд Sinotruk маркийн автомашины жолооч нь H.Starex, T.Pruis, T.Ractis зэрэг маркийн автомашинуудтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын долоон хүн гэмтсэн байна.
Гэмтсэн хүмүүс хөнгөн, зөөлөн эдийн гэмтэл авсан нь ГССҮТ-ийн үзлэгээр тогтоогджээ.
Ослын улмаас хүнд гэмтэл авсан хүн байхгүй ч ихээхэн хэмжээний эд материалын хохирол гарсан байна.
Урьдчилсан мэдүүлгээр тухайн Sinotruk маркийн автомашины тормос ажиллагаагүй болсон гэсэн мэдүүлэг өгсөн ч техникийн шинжээчийн дүгнэлт гараагүй, шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.