Өнгөрсөн баасан гарагийн үүрээр 06:00 цагийн үед 100 айлын автобусны буудлын баруун талд эрэгтэй хүн духан тус газартаа бууны шархтай нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар амь насаа алдаад буй хохирогч 61 настай Ж нь ТОЗ-8 маркийн ангийн буугаар өөрийгөө буудаж хөнөөсөн байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар илэрсэн байна. Хэргийн газарт байсан буу цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад алга болсон байжээ. Мөн талийгаачийн гараас сумны дарь илэрсэн байна. Тэгвэл албаны эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач өөрийгөө буудаж амиа хорлосон байж болзошгүй гэв. Тэрээр өвчний түүх дээрээ хүнд өвчтэйгээ бичиж, тэсэж тэсвэрлэшгүй ихээр өвдөж байгаагаа бичсэн байжээ.
Талийгаач нас барахаас өмнөх өдөр зуслангаасаа орж ирэхдээ ТОЗ 8 маркийн буугаа авч орж ирээд ийнхүү шөнө нь зуун айлд ирж өөрийгөө егүүтгэсэн гэх мэдээлэл байна.
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин