2019-04-19 18:001min00

Мах шарах гэж байгаад түймэр тавьсан хоёр оюутанд 13 сая еврогийн торгууль тавьжээ

tuimer

Шатаасан нийт талбайн квадрат метр тутмыг тооцоолон мөнгөн төлбөр тогтоожээ. Италийн Комо мужид 22 настай хоёр оюутан ойн түймэр гаргасан учир сая сая ам.долларын торгууль төлжээ. Энэ тухай BBC мэдээллээ. Гал түймрийн хэрэг 2018 оны 12-р сарын 30-нд болсон байна. Гал түймэр хэдэн өдөр асч, 1000 орчим га газрыг шатаасан.

Хууль сахиулагчид хоёр залуу амарч байсан ойн талбайгаас гал тархсаныг олж мэджээ. Тэд мах шарж идэхээр нүүрсээр гал түлсэн нь үүний шалтгаан болжээ. Оюутнуудыг буруутгаж, 13,5 сая еврогоор торгох шийдвэр гаргажээ. Энэ нь шатсан ойн талбайн метр тутамд хуулиар тогтоосон торгуулийн хэм хэмжээгээр тооцоолон гаргасан аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй