“Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг энэ сарын 20-ны бямба гарагт  зохион байгуулагдана. Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх юм. Иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлнэ.

Мөн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлыг урамшуулалтай үнээр худалдаж авна. Тэд нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөжээ.

Дахивар нөөц худалдан авах байршлуудын мэдээлэл:

 Хөнгөн цагаан лааз
 Гялгар уут, пакет
 Ундаа, усны сав
 Эргүүлэн ашиглах боломжтой бүх төрлийн архи, пивоны шил
 Зөөлөн хуванцар
 Картон хайрцаг, цаас

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн