Хан-Уул дүүрэг Богд хан ууланд өнөөдөр (2019.04.18) дахин түймэр гарчээ. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлаас “Богд уулын оройд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна” гэсэн мэдээллийг 16:28 цагт өгч байна.
Өнгөрсөн Бямба гарагт Богд ууланд түймэр гарч таван га талбай өртсөн юм. Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.