Хүүхдийн мөнгө олгож байна

2017-02-24 08:021min3
e3b938ba20acecfd4cdabe4185a8b7a6

Саяханыг хүртэл тодорхойгүй байсан тэтгэмжийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэллээ. ХАХНХ-ын сайдын мэдэгдсэнээр өнгөрсөн сард хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999 мянга орчим хүүхэд тэтгэмжээ авахаар болсон юм. Тодруулбал, сар бүр 660 мянган хүүхдэд энэхүү мөнгийг  олгодог байна.

Шинэчлэлийн Засгийн газарын үед  аравдугаар сараас  эхлэн хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгож байхаар шийдвэрлэсэн байдаг. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдсанаар энэхүү мөнгийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн нь олны шүүмжлэлд өртсөн юм. Тиймээс зорилтот бүлгийн хүүхдэд олгохоор болсон юм. Өөрөөр хэлбэл, нийт хүүхдийн 60 хувьд сар бүр 20 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргасан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа юм.

3 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2017-07-05 16:01 at 16:01

    yagaad hudlaa medeelel taraagaad bgaan be

    Хариулах

  • amaraa

    2017-07-06 10:56 at 10:56

    Bna uu minii huuhdiin mungu oroh bna henees asuuh be

    Хариулах

  • Ahmed

    2017-08-19 19:17 at 19:17

    direct cash advance lender
    online payday loans
    emergency loans for single mothers

    Хариулах

amaraa сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй