Энэ сарын 9-10-нд шилжих шөнө БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 13 давхараас 22 настай Ц унаж учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан.

Талийгаач Ц найз залуу О.Боргилтой өнгөрсөн оны 10-р сараас эхлэн хамтран амьдарч эхэлжээ. Анх О.Боргил өөрийгөө мэргэжил боловсролтой, архи хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, элдэв муу зуршилгүй, Ц-г хайрлан халамжлан, аз жаргалтай амьдруулна гэсэн итгэлийг гэр бүл, найз нөхөд нь төрүүлсэн байгаа юм. Гэвч удалгүй О.Боргил найзуудтайгаа гадуур зугаацаж, наргиж цэнгэх нь олширч талийгаач Ц-г зодож, дарамталж эхэлжээ. Хэрэг гардаг орой ч мөн адил тайчих газраар зугаацаж яваад талийгаач руу согтуу залгасан байгаа юм. О.Боргил талийгаач руу согтуу залгаж, утасны цаанаас элдэв үгээр доромжилж дарамтлахыг тухайн үед буюу дөрөвдүгээр сарын 9-ны орой хамт байсан найзууд нь бүгд сонсжээ.

Найз залуу О.Боргил нь талийгаачийг өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр уруулыг сэтэрч, биеийн бүх хэсгийг нь хөхөртөл зодсон байна. Зодуулсаныхаа дараа орныхоо хөнжил, цамцан дээр нь асгарсан цусны болон бусад зургийг найз охин руугаа фэйсбүүкийн чатаар явуулжээ. Найз нь түүнийг хадгалж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад нотлох баримт болгон өгсөн байна.

Анх энэ хэргийн талаар олон нийтийн сүлжээнд нийтэлсэн Ханна гэх бүсгүй рүү постыг нь устгуулахаар О.Боргилын найз холбогдохдоо хэрэлдэж маргалдаж байгаад О.Боргил тайвширах гээд гал тогоо руугаа юм уухаар явсан хойгуур талийгаачийг цонхноос хөл алдаад унасан гэж тайлбарлаж байжээ. Харин О.Боргилын цагдаагийн байгуулагад өгсөн мэдүүлгийг Зиндаа.мн сайтад нийтлэгдсэнийг харахад талийгаачийг үглээд явж байхад нь тоохгүй интернэтээр тоглоом тоглоод сууж байхад нь үсэрсэн байсан гэж мэдүүлжээ. Найзуудынх нь ярьснаар гал тогоо зочны өрөө нь хамтдаа байдаг учир цонхоор үсэрсэн бол харахгүй өнгөрөөх боломжгүй гэсэн юм.

Талийгаачийн найзуудтай уулзахад тэд О.Боргилыг архи согтууруулах ундаа их хэрэглэдэг. Ажлын өдрүүдэд ажлаа хийгээд баасан гариг болон бямба, ням гарагуудад найзуудтайгаа гадуур зугаацаж, караоке орж, архи ууж явдаг байсныг хэлсэн юм. Тодруулбал, баасан гаргаас ням гариг хүртлэх өдрүүдэд талийгаач ихэвчлэн гэртээ ганцаараа байдаг байжээ. Талийгаач сэргэлэн, цовоо, хөгжилтэй, клипэнд тоглодог, жүжиглэх авьяастай охин байсан бөгөөд найз нөхдөө үргэлж инээлгэж, хөгжөөдөг байсан талаар түүний найзууд ярьсан юм. Мөн О.Боргилтой хамт амьдрах зургаан сарын хугацаанд өглөө эртлэн босч хоол унд бэлдэж, найз залуугийнхаа өдөр идэх хоолыг хүртэл саванд хийж явуулдаг байжээ. Хичээлээ тармагц гэрлүүгээ яарч эртхэн очиж оройн хоолоо хийхгүй бол О.Боргил ажлаасаа ирэх гэж байна гээд явдаг байсан. Ийнхүү ар гэрийн ажил руугаа яардаг болсноор найз нөхөдтэйгээ уулзах нь багассан. Хааяа нэг уулзах үед нь О.Боргил араас нь утасдаж үгээр доромжилж яг одоо ир гэж дарамталдаг байсан учир найз нөхөд нь талийгаачийг найз залуугаасаа салахыг зөвлөдөг байжээ. Хэрэг гардаг орой салаад хувцасаа аваад аавынх руугаа явнаа гэж найздаа хэлээд орсон боловч тэрээр ийнхүү харамсалтайгаар амь насаа алдсан юм.

Охиноо сайн ханьтай боллоо гэж бодож явсан аав найз залуу нь түүнийг зодож, дарамталдаг болохыг талийгаачийн ажил явдлын үеэр найзуудаас нь мэджээ. Талийгаачийн ээж өнгөрсөн 12 дугаар сард нас барсан учир аавыгаа нэмж зовоохгүй, сэтгэлийн шаналалыг нь нэмэхгүй гэсэндээ найз залуудаа зодуулж, дарамтлуулж байгаа талаараа нэг ч үг дуугардаггүй байсан талаар найзууд нь ярьж байсан юм.

Тус хэрэгт сэжиглэгдэж байгаа О.Боргил нь “ОБ Капитал” ХХК-ний захирал Ж.Отгонбаярын хүү юм. Тэрээр аавынхаа компанид гадаад худалдаа хариуцсан менежерээр ажилладг байна. О.Боргилыг 72 цаг эрүүлжүүлэхэд саатуулсаны дараа батлан даалтаар сулласан байгаа юм. Түүнийг гадуур байцаан шалгаж байгаа юм. Тод сурвалжлага энэ удаагийн дугаараар 13 давхараас унаж учир битүүлгээр амиа алдсан хэргийн талаар хөндөн сурвалжиллаа. Тус хэргийг амиа хорлолт уу эсвэл найз нөхөд, ар гэрийнхэнийх нь хардаж байгаагаар найз залуу О.Боргил амь насыг нь хөнөөсөн үү гэдгийг хуулийн байгууллага эцэслэн тогтооно. Тодньюс.мн сайт мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

[fbvideo link=”https://www.facebook.com/www.todnews.mn/videos/445300779550503/” width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]

Эх сурвалж: todnews.mn

By updown

3 thoughts on “Талийгаач Ц-г найз залуу О.Боргил уруулыг нь сэтэрч, биеийг нь хөхөртөл зодож байжээ”
  1. oodgui novsh vee. aavd ni xetsuu bgaadaa xoorxii. 2iin 2 xuniig oirxon aldana gdg xetsuushd. oodgui bayandaa bardsan adgin noxoi vee…

  2. gaj dontoi hugiin oroolon bhshde zarainaas n ilt , chutgur turuulcen bn ,,,,,,hairan huuhed huuhed canaatai alsan bn shdee zodson l bol aluurchin arhi uugaad neeh peedger bayn geed uchuuhen bertegchin ongiroo zangaasaa bolood huuhed alsan l bn yah argagui oilgomjtoi huwzas hunar har zusiig n gartal zodno gedeg bol daramtalj baisan ezsiin bulegt amiig burlegsen bn ,,,,,, naizuud n aawd n heleh yctoi baisan ym tegsen bol erthen salgah baij ,,,,,,,,er n iimerhuu ym garwal shuud l ger orond n medegdeh yctoi ,,,,, nuusan aidag uchraas umhii oroolonguud dawarch bn , shorond nasaar n horih heregtei ,,,,,,, mongol zaluuchuud hooson tarhitai arhi uuj hun zodohdoo l suramgai hunii oronzog yah gej delhii deer tursun bnaa gainuud

  3. uuriig nawsaital zodoh ymsan huurhii ohiniig ingej tamlaj baisan buduun zarai muutai chutgur we yasan ….uur hurchihlee , er n iimerhuu zaraitai humuus ich omogtoi baliar hujaa ch ym shig ,,,,mongol dur alga , jinhene mongol hun bol ehnertee gar hurdeggui nasaaraa hamt baidag , neg l zodwol shuud bolih heregtei zodoj hanadag chutgur baidag baih gaj humuus shuu deee ,,,,,,,,,,,,,,jinhene hun amidraliig uuruu bosgoj eruul tarhitai baidag ,,,,,,,zugaa zengel huusun humuus bol yg eruul bish l deee ter n uwchin ,,,,buduuleg ,borbiniihoo baasiig arilgaj chadahgui yu ch suraagui baij ehner naiz awch daramtaldag baasnuud ,,,,,,,,30 hurtlee amidral ym surah yctoi tegj baij ehner yri ,,,,,,,,,,,shal hoil belenchleh durtai humuujil muutai zaanaasaa geniin muu sanaatai bol ganzaaraa arhia uugaad uhehgui , ailiin joohon ohin awch zodoj tamlaj baidag ymar muuhai huur we yasan ,,,uur hurch bn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн