МУИС-ийн Номын санд
09:00 цагт Нягтлан бодох бүртгэлийн улсын 22 дугаар олимпиад эхэлнэ.
ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт
09:00 цагт “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Сүхбаатарын талбай
11:00 цагт Сүхбаатарын талбайн газрыг банканд барьцаанд өгсөн асуудлаар мэдээлэл хийж барьцааны гэрээг, цуцлахыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлнэ.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагт Нийслэлийн Газрын алба, Захирагчийн ажлын албанаас хэвлэлийн хурал хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт Монгол цэргийн нэгдсэн холбооноос “Эх оронч Монгол” нийгмийг соён гэгээрүүлэх ажлын талаар мэдээлэл хийнэ.
МУБИС-ийн В-123 танхимд
14:00 цагт хот, хөдөөгийн 40 ЕБС-д Физик сургалтын лаборатори-туршилтын багц багаж хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.
Нийслэлийн Иргэний танхимд
14:30 цагт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг болно.