“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирлын дугааруудаа тавдугаар сараас үзэгчдийн хүртээл болгож эхлэх юм байна.

“Яг түүн шиг” шоуны эхний улиралд дуучин П.Баярцэнгэл, дараа нь “Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, өнгөрсөн онд ая зохиогч, продюсер Наки буюу Б.Нацагдорж ялагч болж, тус бүр 20 сая төгрөгийн шагнал хүртсэн.

Тэгвэл энэ удаад өмнөх улирлын ялагчдыг хооронд нь өрсөлдүүлж, шилдгийн шилдэг ялагчийг тодруулахаар болжээ. Мөн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон гэнэ. Гэвч шүүгчээр хэн суух, дээрх гурван ялагч дээр хэн хэн нэмэгдэж оролцохыг нууцалж байгаа юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн