Төв цэвэрлэх байгууламжид өнөөдөр 15:47 үйлдвэрлэлийн осол гарлаа. Төв цэвэрлэх байгууламжид осол гарсны дараа Нийслэлийн аврах анги очиход төв шугамаар ирэх бохирыг хаасан, ус алдсан байжээ.
Ослын газарт газ алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан бөгөөд осолдсон хүмүүсийг 5 метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайж, 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авчээ.
Хийд хордсон таван ажилтныг Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн байна. Тэдний бие гайхгүй, удахгүй энгийн тасаг руу шилжүүлнэ гэж эмнэлгийнхэн хэлсэн байна. Хоёр метр орчим хоолойг засах гэж орсон ажилтнууд хийнд хордсон гэж хэргийн газарт ажилласан албаныхан ярьж байна.
Ослын газарт УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд очсон байна. Ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна.