Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй прокурор П.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөллөө

2019-04-16 11:541min0
erdenebat p

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Авлигатай тэмцэх газраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байгаа Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбатыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлжээ.

Прокурор П.Эрдэнэбатад холбогдох асуудлыг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа тохиолдолд албан үүргээ хэрэгжүүлэх нь сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж үзсэн тул УЕП ийнхүү тушаал гарган түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй