Хүн болгоны хүлээдэг зун цаг сайхан ч харшилтай хүмүүст хамгийн хүндээр тусдаг. Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20 хувь нь харшилтай байдаг. Сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хүрэгсдийн 5 хувь, хүүхдүүдийн 15 хувь нь өвчилсөн байна. Түүнчлэн 2020 он гэхэд дэлхийн хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн харшлаар өвчлөх магадлалтай гэж судлаачид үзэж байгаа юм.
Харшил нь хүн бүрт элбэг тохиолддог өвчин юм. Харшилтай хүний бие тавгүйтэж арьс загатнах, хавдах, булчингаар татах, залхаг (нус) ялгарах, арьс улайж хавдах, бижрүүтэх гэх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүд хүн бүрт өөр өөрөөр илэрдэг.
Ханиалгах, хамар битүүрэх, толгой эргэх, өвдөх гээд бусад өвчний шинж тэмдэгтэй төстэйгээр илэрдэг байна. Үүнийг иргэд өөр өвчинтэй андуурч дур мэдэн эмчилгээ хийснээс харшлыг хүндрүүлдэг гэж эмч нар хэлж байна. Харшил бол удамшлын өвчин биш ч удамших хандлагатай гэж үздэг. Тиймээс ээж аавын аль нэг нь харшлын өвчтэй байвал хүүхэд нь харшилтай байх магадлал 50, ээж аав нь хоёулаа харшилтай бол харшилтай төрөх магадлал 70-80 хувьтай гэсэн судалгааны дүн бий.
Харшил бол эдгэрдэг өвчин. Гэвч энэ өвчний сэдрэлт нь их байдгаас эдгэрэх нь удаан байдаг байна. Энэ нь нэг талаас байгаль цаг уур, орчны нөлөөнөөс үүдэлтэй ч нөгөө талаас иргэдийн болгоомжгүй, буруу үйлдэлтэй холбоотой гэж эрүүл мэндийн салбарынхан үздэг. Шарилжны харшлын эсрэг вакцинжуулалтыг 2-3 жил дараалж хийлгэснээр харшилгүй болох боломжтой гэдгийг ч тэд онцолж байна.
Харшил үүсэх маш олон шалтгаан, хүчин зүйлүүд байдаг. Ургамал, тоос шороо, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс гэх мэтчилэн. Үүнээс сэргийлж Арьсны өвчин судлалын үндэсний төвд /АӨСҮТ/-өөс жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-наас харшлийн аллерги эмчлэх вакцин эмчилгээ хийддэг.
Түүнчлэн эмчилгээг эхлүүлэхээс өмнө сорил тавиулдаг байна. Хэрэв шарилжны харшилтай нь тогтоогдвол зөвхөн шарилжны эмчилгээг хийдэг. Харшлыгн гаралтай эмчилгээ долоон сар хүртэл үргэлжилдэг байна.
Өмнөх жилүүдэд АӨСҮТ-ийн хяналтад байсан 200 орчим өвчтөнд болон лабораторийнхоо хүчин чадлын хэмжээнд шарилжны харшлаас сэргийлэх өвөрмөц алергинаа тарилга хийж байсан бол энэ жил 600 гаруй хүнд харшлын вакцин хийхээр төлөвлөж, ажлыг эхлүүлжээ.
Дэлхий нийтэд ургамлын тоосноос үүдэлтэй харшлын эмнэлэг зүйн онцлог шинжүүдийг судалсан олон материалууд байдаг. Ямарваа нэгэн харшилтай хүмүүсийн харшил хөдлөх юм бол олон жил эмчилгээгүй явах юм бол өвчнийхөө эмгэг зүйн хүнд хэлбэрүүдэд шилждэг. Хамар амын шуухинаатай, хамар нус гоожимтгой байсан бол амьсгалын зам руугаа хүндэрч гуурсан хоолойн багтраатай хам шинжүүд рүү орох аюултай юм байна.
2 comments
Худалч
Гурван жил болсон хөх хомоолны утаагаар утаж харшлыг эдгээж байна гэнэ