Шотландын Эдинбург хотын оршин суугч, 25 настай нэгэн бүсгүй үйлчилгээний салбарт хамгийн өвөрмөц гэмээр нэгэн шинэ санааг нэвтрүүлж байна. Тодруулж хэлбэл, айлын гэрийг очиж, нүцгэнээр цэвэрлэж өгөх үйлчилгээ юм. Одоогоор түүний компани 15 ажилтантайгаас гурав нь эрэгтэй гэнэ. Виктория нэртэй энэ шотланд бүсгүй ивент-менежментээр дипломын ажлаа хамгаалсан бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан сэдэвтэй үйлчилгээг сонгож, старт-апаа эхлүүлэхээр төлөвлөжээ.
Тэрбээр Америкийн нэгэн компани нүцгэн цэвэрлэгчийн үйлчилгээг санал болгодгийг мэдмэгцээ энэ санааг нэвтрүүлэхээр зориг шулуудсан байна. “Би ажилтнуудаа эвгүй байдалд орох вий гэсэндээ өөрөө хувцасгүйгээр цэвэрлэгээ хийж үзсэн. Муу юм болохгүй юм билээ” гэжээ. Өдгөө Эдинбургийн иргэд насанд хүрэгчдэд зориулагдсан гурван тарифаар үйлчилгээ авах боломжтой болжээ.
Тухайлбал, дотуур хувцастайгаа цэвэрлэгээ хийвэл цагийн 55 фунт стерлинг, цээж нүцгэн цэвэрлэвэл 65 фунт стерлинг, нүв нүцгэн цэвэрлэгээ нь 75 фунт стерлингийн үнэтэй. Виктория “Үйлчлүүлэгч тарифаа сонгоно. Харин би хамгийн тохиромжтой үйлчлэгчээ сонгоно” гэжээ. Түүний хувьд ийм салбарт ажиллах ажилтан олоход нэг их төвөг байсангүй. Ажлын зар өгөхөд л олон хүн хандсан байна. “Хамгийн гол нь ажил орох хүмүүс цэвэрлэгээний мэргэжлийн туршлагатай байх ёстой” гэж Виктория ярьсан байна. Виктория байнгын 20 үйлчлүүлэгчтэй болжээ.
Сонирхолтой нь тэрбээр энэ үйлчилгээг ямар хүн авах бол гэсэн төсөөлөл нь эрс өөрчлөгдсөн гэнэ. “Анхандаа би энэ үйлчилгээг 40 гаруй насны эрчүүд л авна гэж бодож байсан. Гэтэл өөр байсан. Зарим нь 30-тай байхад зарим нь 80 гарсан байх нь бий. Гэр бүлгүй эрчүүд, эсвэл нас дээр гарсан, ганц бие жентльменүүд ихэвчлэн байдаг. Тиймээс цэвэрлэгээ хөгжилтэй, цэвэрлэгч нь ярих урлагтай байх ёстой. Манайд эрэгтэй ажилтнууд ч бий. Гэхдээ эмэгтэйчүүд ийм үйлчилгээ авах нь тийм ч элбэг биш” гэжээ.
Эх сурвалж: https://fishki.net/